Номоо солилцсон эхний 200 хүн гарын бэлэгтэй
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн  нэгдүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж байгаа бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номын бэлэг бэлдээд байна. Мөн хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж байгаа юм.

Эрхэм уншигч та бүхнийг дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх бямба гарагийн 12.00-14.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоор солилцохыг урьж байна гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.