Үндэсний шигшээ багийнхан допингийн сургалтанд хамрагдав

БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт цуврал сургалт зохион байгуулж байна. Эхний сургалт “Биеийн тамир, спортын салбарын ёс зүй ба тамирчин, дасгалжуулагчийн ёс зүй нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр болсон бол хоёр дахь сургалт өнөөдөр “Допинг ба өнөөгийн байдал”, “Допингийн эм зүйн ангилaлын хориглосон жагсаалт” сэдвийн хүрээнд болов. Сургалтыг САУЭША-ны дарга Ч.Насанбат удирдсан юм. Тэрбээр Дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын шинэчлэн батлагдсан жагсаалтыг танилцууллаа.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг допингийн эсрэг үйл ажиллагаагаа улам идэвхижүүлж, хориотой эм зүйн ангиллын төрлүүдээ нэмэгдүүлж, допинг хэрэглэсэн тамирчны хүлээх хариуцлагыг чангатгасан талаар мэдээлэл өгөв. Тухайлбал өмнө нь тухайн тамирчнаас допингийн хориглосон бодис илэрвэл хэрэглэсэн эмийн шинж чанараас шалтгаалж тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь гурван сараас хоёр жил хүртлэх хугацаагаар хасдаг байсан. Харин энэ жилээс хориотой эмийн бэлдмэл хэрэглэсэн тамирчныг хамгийн багадаа дөрвөн жилээр тэмцээн уралдаад оролцох эрхийг нь хасах, давтан хэрэглэвэл бүх насаар нь хасах юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine