Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбоотой бүх хүн 25 жилийн дараа бурхны оронд заларсан байх болно
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг бүтэн 18 жил шалгасны эцэст өнгөрсөн оны сүүлээр шийдвэрлэсэн. Тодруулбал С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлж ял оноосон билээ. Энэ хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оноос хойш саатуулан шалгаж улмаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш шүүж, тэднийг гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээ оноосон билээ. 

Хэрэгтний ар гэрийнхэн болоод хохирогч талаас давж заалдах шатны шүүхэд хандсан.  Давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 14-нд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн билээ.  Үүний дараа хөндлөнгийн этгээдүүд байр сууриа илэрхийлж жинхэнэ алуучрдыг илрүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон.

Түүнчлэн шүүх хурлын үеэрх болон хэрэгтэй холбоотой зарим баримтыг нийтэд ил болгохыг шаардсан. Улмаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар зарим баримтыг прокурор Сандаг-очир ил болгосон. 
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Чимгээгий амьдрал  энэ хэргээс болж сүйрсэн гэж мэдэгдээд Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг хэлмэгдэж байна гэлээ. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт илгээж байсан мессежүүдийг ил болголоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Энэ хэрэгт холбогдож голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэж хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж байсан. Үүнээс хойш 4 хүний амийг хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгч байсан юм байна.Ц.Амгаланбаатар ял эдэлж байхдаа 2003 онд Архангай аймагт 3 хүний аминд халдсан гэдэг зүйлийг ярихад Эрүүгийн цагдаагийн газар шалгахад худал мэдүүлэг болж таарсан байна. 

2015 оны 5 сарын 13-нд Чимгээгийн хашаан дотор шөнө нь нас барсан хүний цогцос аваачиж тавьсан байна лээ.Чимгээ рүү 9598-.....  гэсэн утаснаас ямар хүн алсанаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий /Содномдаржаа/ та хоёр алаа биз дээ. Намайг эргэж ирээд 5 сая төгрөг өг, үгүй бол би дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ, би орцонд хүн харж байсан биз дээ" гэх зэргээр нийт 102 мессэж бичсэн байна.

Мессэж бичсэнээс хойш 2015 оны 3 сарын 21-нд Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнууд "Эрдэнэт"-д очсон. Тэгээд нэгэн худалдааны төвийн гадаа Содномдаржааг хуурай дүүтэйгээ явж байхад нь маргаан үүсгэж, зодоон болсноор 3 сарын 31-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс 2 сарын дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ийм л юм болсон байна".

Одоо энэ хэргийг нууцын зэрэглэлтэй гээд 25 жил хав дарна. Ингээд 25 жилийн дараа дахин сөхөгдөх үед энэ хэрэгтэй холбоотой бүх хүн бурхны оронд заларсан байх болно  хэмээн хэвлэлийн бага хурлын төгсгөлд онцлов. 
 
Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаад бичсэн мессежүүд

Ц.Амгаланбаатарын Т.Чимгээд бичсэн мессежүүд

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-26 13:29:58
    Zorig,taliigaach Dashbalbar,Nymdorj naad hed chini ter ved tsugtaa hereg shalgj ywsn ym Zorig ami vregdej,Dashbalbar hordoj Nymdorj emnelegt hewtsen ene
  • mongol emee 2017-04-25 04:56:16
    Zvvdee yrix geed xulgaigaa. yrib gegch bolloo doo Nymka mini. Chi xuuli zvin said xiij bsixdaa xaa xoloos Encbatiig abchich xelmegvvlexiin orond jinxene aluurch...
  • зочин 2017-04-21 02:02:30
    шоронд байгаа хүн гар утастай байдаг,тэгээд түүнээсээ мессщж бичээд байсан хэрэг үү.
  • pkxny 2017-04-01 11:12:33
    ганц шударга дуугарч баигаа хүн бол нямдорж л баина аль нөгөө ан- нөхөд яагаад дуугарахгүй байна вэ энгийн иргэдийг хэлмэгдүүлээд баигаа юм биш үү
  • zochin 2017-04-01 08:57:38
    Ene hun yaasan ih sandarch bnaa.Hereg ilersen mashin hudulsun tsustMAN iin nugel nudeeree garna udahgui.Burhan harj baigaa
  • иргэн 2017-04-01 05:16:43
    Энэ хүн төрд насаараа суусан гээд мэдэмхийрээд байх өөрөө .юу хийвээ хүний хооронд хов жив хэмхэлдүүлэхээс өөр юу хийж бнаа хэргээ хүлээлээ захиалагч ол...
  • зочин 2017-04-01 04:20:17
    Энэ намынхан боож үхэх нь ээ?үхэхгүйн тулд өнөөхийгөө л зүтгүүлээд байх шивдээ.
  • гал 2017-04-01 02:30:04
    шоронгоос өшөө авч байгаа юм биш биз хэргийн захиалагчийг олоогүй бол энэ хүмүүсийг сулалсан дээр
  • Иргэн 2017-03-31 23:46:19
    Алуурчдыг энэ УВС хүн яагаад өмөөрөөд эхлэв. Тэгвэл энэ УВС хүн өөр хүмүүс Зоригийг алаад байж байхад нь хараад зогсож байсан юм биш биз.
  • Элбэгдорж  2017-03-31 18:11:56
    Элбэгдорж батүүлээ энэ хэргээс холдуулж нэрийг нь цэвэрлээд ерөнхийлөгч болгочуул дараа нь өөрт нь амар амьдрах гээд чичрээд байгаа юм. Бөгсөө ухуулахгүйнтулд
    31.4.204.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-31 14:43:39
    Н.Энхбаярыг тэр жил тэр шөнө баривчлахад монголд ганцхан хүн унтаж хоносон,тэр хүн бол тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Нямдорж гэж С.Эрдэнэ ярьж байж билээ,тэгвэл .....
  • Mongol 2017-03-31 14:33:18
    Монголд хvн амьдрахад хол байнаа!! Ингэж занаж байхад тор иргэнээ хамгаалдаггvй юм уу!!
    96.231.144.90
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-03-31 13:51:09
    Ene hergiig il tod chiideh heregtei chuu dee. Nuuj haagaad baihaar asuudal daguulaad bg um. Er ni neg litgel unemchil muutai jujig chig l haragdaad bn daa
    172.97.187.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-31 13:48:21
    Нямдорж бузар минь, амаа хамхих чинь удахгүй ээ. Чамайг Бурхан цээрлүүлэг. Байнга өөрийн болон намынхаа ашиг сонирхолын төлөө хүн амьтны тархи толгой эргүүлж, х...
  • Irgen 2017-03-31 13:36:17
    Ene Nymdorj zailaasai ergvv ats dandaa ingej daldaganaj populizm hiij ywdiin yadtsan gar ymaa
  • зочин 2017-03-31 11:49:09
    Энэ хэргийн учрыг олж чадахгүй байж хууль мэддэг гэж хуцаад яахав дээ мэргэжлийн улс гэж яриад ч хэрэггүй. Ер нь хэргийг буруу шийдүүлэх зорилготой юм шиг.
  • Зочин 2017-03-31 10:53:38
    Мань Нямдорж яагаад Зоригийн хэрэгт холбоотой асуудлаар байсхийгээд дуугараад байна. Хуулийнханаас өөр тодорхой юм мэдэж байгаа юм биш биз. Өөрөө холбоотой юу? ...
  • зочин 2017-03-31 09:15:20
    Энэ нээрээ гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүллээ дээ
  • Zochin 2017-03-31 08:32:30
    Yadargaatai jon jon gesen nuhur shuu
  • Zochin 2017-03-31 07:25:25
    Sensaatslah bolmjiig aldahgui um aa. Ter Battulgyn tumur zam barih geed ovoolson shoroog Ganbat said yostoi zuv geed magtaad baij bna lee shdee