Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас таван хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр нэг, явган зорчигч мөргөсөн хоёр, мөргөлдсөн долоон осол бүртгэгдсэн бол зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд өртжээ.
Тухайлбал, БЗД-ийн нутаг “Зүүн хүрээ” хотхоны хойд замд H.Avante XD маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 6 настай Ц-г мөргөж гэмтээсэн. Ц нь эцэг, эхийн хамт явж байсан байна. Тухайн осолд Хэрэг бүртгэх тасгаас шалтгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилав.

olloo.mn