Түрээсийн орон сууцанд эхний ээлжинд орох иргэдийн нэрс тодорлоо
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журам өөрчлөгдсөн талаар өчигдөр /03.31/ “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас мэдээлэл хийлээ. Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс заасан ангилал, квотын дагуу сонгон шалгаруулах ажлыг эрэмбэлж зохион байгуулахаар тусгасан байна.
 
Журамд төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар тус тус шинэчилсэн байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна. Харин “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 мкв 3 өрөө байранд эрэмбэлэгдэж хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, 3 сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ийн дансанд байршуулах юм байна. Мөн халуун, хүйтэн ус, СӨХ, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаасаа хамаарч түрээслэгч нь өөрөө төлөх юм.
 
“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдаж “Буянт-Ухаа 2” хороололд бүртгүүлсэн иргэдийг дараах байдлаар ангилж, шалгаруулжээ.
 
  • Залуу гэр бүл – 20 хувь буюу 43 айлын орон сууц /155 иргэн бүртгүүлсэн/
  • Төрийн албан хаагч – 25 хувь буюу 53 айлын орон сууц /372 иргэн бүртгүүлсэн/
  • Хувийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч – 20 хувь буюу 43 айлын орон сууц /572 иргэн бүртгүүлсэн/
  • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл – 5 хувь буюу 11 орон сууц /13 иргэн бүртгүүлсэн/
  • Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй – 5 хувь буюу 11 айлын орон сууц 16 иргэн /бүртгүүлсэн/
  • Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад – 15 хувь буюу 32 айлын орон сууц /795 хүн бүртгүүлсэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 5 хувь буюу 11 орон сууц /158 иргэн бүртгүүлсэн/
  • Байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд – 5 хувь буюу 10 орон сууц /10 иргэн бүртгүүлсэн/ гэх мэтчилэнгээр хуваарилсан бөгөөд нийтдээ 214 айл шалгарчээ.
 
Дээрх иргэдийг өнгөрөгч оны гуравдугаар сарын 18-аас дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл бүртгэсэн байна. Бүртгэлд орсон хэдий ч хуваарилагдаж чадаагүй иргэд журмын дагуу материалаа шинэчлэн дахин дараагийн бүртгэлд хамрагдах боломжтой юм байна. Харин дараагийн бүртгэл хэзээ эхлэх талаар мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ гэлээ.
 
Түрээсийн орон сууцанд орохоор болсон эхний 214 айлын нэрсийг tosk.gov.mn хаягаар орж лавлаж болох юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д.Гантөмөр  2018-11-03 16:31:20
    хэзээ хаана бүртгэл явуулдаг юм вэ?ямар журам байна,тодорхой бичих хэрэгтэй байна.
    103.10.22.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2017-04-01 15:59:54
    Яасан шударга бус сонголт бэ. Нас, хvvхэд, ажлаар ялгасан!!! Ямар ч тохиолдолд сугалаа шударга шvv Дээ. Ажил хийхээс залхуурсан , vедче хуулиа зорчсон!!!!
    96.231.144.90
    Мэдэгдсэн Хариулах