Хашаат суманд байгалийн онц аюултай үзэгдэл болж нэг иргэн амиа алджээ
Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-ний 18.30-19.00 цагийн орчимд салхины хурд 50 метр секунд хүрч, байгалийн онц аюултай үзэгдэл болж, нэг иргэн амиа алдаж, 11 иргэн бэртэл гэмтэл авчээ.Түүнчлэн хүчтэй салхинд дөрвөн гэр, нэг байшин, гурван автомашин, 200 гаруй бог мал салхинд хийссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж, ажлын хэсэг томилж, Хашаат суманд ажиллаж байгаа юм. Үүнээс гадна аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн байгууллагаас ч холбогдох мэргэжилтнүүд ажиллажээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.