Усны ослоор 2 сартай хүүхэд амиа алджээ

Гол усны түвшин нэмэгдэж, Онцгой байдлын албан хаагчид үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлсээр байтал ард иргэдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж 2013 онд усны ослоор 109 нас барсны 22 нь бага насны хүүхэд, долоодугаар сарын 24-ны өдрийн байдлаар 56 хүн нас барсны 10 нь бага насны хүүхэд, баяр наадамын амралтын 5 өдөрт 18 хүн гол усны ослоор нас барсны хамгийн бага нь 2 сартай нялх хүүхэд байлаа. Мөн Сэлэнгэ аймагт зугаалгаар явж байсан 5 оюутан залуу Ерөө голын усанд живж амь насаа алдсан юм.

Иймд гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, бага насны хүүхдийг гол усруу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчиж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • css 2014-07-28 04:44:24
    Angalzaj,altsganasan novshnuud,ur huuhdee ch anhaarah sohoogui bna gedeg ot horhoinoos dor usan tolgoilson,hun gehed hun bish yu ch gemeer yum be dee.Humuusiin uurag tarhi erguutsen mal bolsnii shinj baih.
    103.26.193.13
    Мэдэгдсэн Хариулах
  • cudabo 2014-07-28 04:33:23
    Amitan hurtel ur toloo hairlaj anhaardag baihad yamar angaasan,mulguu malnuud ingej ur huuhdiinhee amiar toglodog bainaa.Arai l archaagui mulguu ni dendej bna.
    103.26.193.26
    Мэдэгдсэн Хариулах