Хүүхдийн номын өдөр тохиолоо

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиодог билээ. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой энэ өдрийг дэлхийн нийтээр 33 дахь удаагаа тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг зарим улс оронд хүүхдийн номын үзэсгэлэн гаргаж, хүүхдүүдэд ном үнэгүй бэлэглэх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна. Түүний зохиосон "Нугасны муухай дэгдээхэй", "Ямх охин", "Эрэлхэг тугалган цэрэг" зэрэг бүтээл нь дэлхийн үлгэрийн санд томоохон байр суурь эзэлдэг билээ.

Түүнчлэн Х.К.Андерсений зохиол бүтээлүүд нь 150 гаруй хэлээр орчуулагдсан байдаг аж. 

Б.Сансар
olloo.mn

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.