Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: “Боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлэгт Ардын багш Ц.Өнөрбаян “Багш бэлтгэх асуудал”, академич Н.Бэгз “Монголын боловсролын бодлого”, академич С.Нямзагд “Хувийн секторынм боловсролын үйлчигээ” зэрэг сэдвээр олон эрдэмтэн санал бодлоо солилцоно. Хаана: ШУТИС
 
09:00 цагт: Анагаахын шинжлэх ухааны сургууль /АШУС/-ийн Монгол анагаах ухааны олон улсын их сургуулийн “Эрдмийн чуулган 59” Оюутны соёлын төвд болно. Чуулганд гадаад, дотоодын эрдэмтэд эмнэл зүй, эмийн жор судлал, уламжлалт анагаах ухааны онол арга зүй гэсэн чиглэлүүдээр сонирхолтой илтгэлүүд тавигдана.

09:00 цагт: Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуроруудын зөвлөгөөн болно. Хаана: Улсын Ерөнхий прокурорын газрын хурлын танхим

09:00 цагт: Өрхийн эмч нарт Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх талаар сургалт зохион байгуулагдана. Хаана: Эрүүл мэндийн хөгжлийн төв
 
10:00 цагт: Архангай аймгийн "Мэлмий" дугуйлангийн сурагчдын "Арын сайхан хангай" гэрэл зургийн үзэсгэлэн Монгол хүүхдийн ордонд нээлтээ хийнэ.
 
10:00 цагт: Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал МХАҮТ-д болно.
 
10:00 цагт: БНСУ-аас хэрэгжүүлж буй “Монгол Солонгосын ногоон хэрэм” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байгуулсан 205 га ойн зурвас, загжуулсан 110 га талбай нийт 315 га талбайг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгнө. Уг арга хэмжээ БОАЖЯ-ны Хаан танхимд болно. 
 
11:00 цагт: МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ номыг танилцуулах нээлтийн ажиллагаа МУИС-ын төв байрны 2 давхарт болно.

11:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Роберт Глассертай Төрийн ордны зочин хүлээн авах хүндэтгэлийн танхимд уулзана. Уулзалтаар хамтран ажиллах тухай “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурна. Мөн үргэлжлүүлэн хэвлэлийн хурал хийнэ.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Үндсэн хуулийн 1.2-т зааснаар Төр хуулиа дээдэлхийг шаардаж “АТОЗ” оффшорыг шалгуулах ард түмний түр зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага, Гэр бүлийн радио 104.5 хамтран “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” хүүхдийн гар зураг, шүлэг, зохион бичлэгийн улсын уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдааны ач холбогдол, зорилгын талаар мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: СХД-ийн Тамгын газрын гаднах талбайд "Хоггүй орчин-Эрүүл амьдрал" аяны нээлт болно.

12:00 цагт: Хууль зүй дотоод хэргийн яамны хурлын танхимд Нийслэлийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл нар нийслэл хотод гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал цаашид авах арга хэмжээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
 
13:30 цагт: Өнөр бүл төвийн дэргэдэх Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд Сэргээн засах эмчилгээний төвийн үйл ажиллагааг дэмжиж мэдээлэл хийнэ Хаяг: Баянзүрх дүүргийн 2-р хороо, 805-ийн гэрлэн дохиотой уулзвараар эргээд 3 дахь 3 давхар ногоон байшин

14:00 цагт: Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын нээлтийн ажиллагаа “Туушин” зочид буудалд болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.