Шороон болон цасан шуурга шуурна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

Дөрөвдүгээр сарын 05-ны 0-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАРХОТ:  Үүлшинэ. Өглөөгүүр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 6-8 градус дулаан байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.