Амралтын өдрөөр бяцхан үрстэйгээ хүүхэлдэйн киноны ертөнцөөр...
Улсын Филармониос энэ онд хэрэгжүүлж буй танин мэдэхүйн зорилтот төслийн хүрээнд Дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны хөгжмийн “Танил ертөнц ” тоглолтыг дөрөвдүгээр сарын 08-нд 15:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Тус тоглолтод та бидний хэзээний танил хүүхэлдэйн киноны хэсгээс үзүүлэн тухайн үйл явдлынх нь хөгжим, дууг тоглодгоороо хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглолт болох юм.
 
Тоглолтын хөтөлбөрт
 
1.      Ну погоди
2.      Tom jerry
3.      Let it go
4.      Я чебух
5.      Улыбка
6.      Чоно, туулайн дуу
7.      Бага насаа хайрлаж явна
8.      Hey pachuco
9.      Finger family
10.  Lion king
11.  Электрон жаал зэрэг хүүхэлдэйн киноны дуу, хөгжмөөс толилуулах аж.
 
Тус тоглолтын удирдаачаар Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Улсын Филармонийн гоцлол дуучин П. Өнөржаргал /СТА/, Н.Наранбаатар /СТА, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Солонго нар оролцоно. Таны хүүхдийн хөгжмийн боловсролд томоохон хувь нэмэр оруулах "ТАНИЛ ЕРТӨНЦ" тоглолтыг үзэж амралтын нэгэн өдрийг бяцхан үрсдээ зориулахыг уриалж байна.
 
Тасалбарыг:
·         Филармонийн касс
·         www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
Дэлгэрэнгүйг:
 
·         70118012, 88010854-с лавлана уу.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.