Б.Нармандах: Уран бүтээлч хүн өөрийнхөө нэрээр бус уран бүтээлээрээ  нэрлэгдэнэ гэдэг хамгийн сайхан
 УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Нармандахтай ярилцлаа.
 
  -УДЭТ өнөөдөр /өчигдөр/ их хөл хөдөлгөөнтэй байна шүү?
 
-Манай УДЭТ жилд хоёр удаа орон нутгуудаар аялан тоглолт хийж, үзэгч түмэндээ оюуны бэлэг барьдаг. Энэ дагуу аялан тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаад театр маань хөл хөдөлгөөнтэй байгаа нь энэ.

 
-Таны хувьд аль аймаг руу явах вэ?
 
-Дорнод аймгийн Чойбалсан хотод аялан тоглолт хийх бэлтгэлийг хангах менежментийн багт хуваарилагдсан. Багийнхан маань долоо хоногийн дараа түрүүлж хөдөлнө. Монгол улсын төрөөс соёлын урлагийн  талаар баримталж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УДЭТ-ын хамт олон орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр  үйлчлэх, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аялан тоглолтыг 2002 оноос аялан тоглолтын ажлыг уламжлал болгон хийж байгаа. Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох манай театрынхан  зах зээлийн эрэлт хэрэгцээ, хүн амын суурьшил, нягтаршил, хүртээмж зэргийг харгалзан үзэж энэ жилийн хувьд Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 21, 22, 23 нд, Дархан хотод энэ сарын  28,29 нд, Эрдэнэт хотод энэ сарын 30, 5-р сарын 1-нд тус тус аялан тоглолт хийхээр болсон.
 
- Аялан тоглолтын  бүрэлдэхүүнд хэчнээн уран бүтээлчид орж байгаа вэ?

 
-Театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон манай шилдэг  жүжигчид, арын алба нийлсэн нийт 50 орчим  уран бүтээлчид  хамрагдана. Аялан тоглолтын ахлагчаар СТА жүжигчин Г.Эрдэнэбилэг, Уран сайхны удирдагчаар СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ нар ажиллаж байгаа. Аялан тоглолтын хөтөлбөрт шинээр тайзны бүтээл болсон жүжгүүдээсээ дээжлэн  У.Шекспир “Ромео Жульетта” сонгодог жүжиг,  Ч.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг зэрэг бүтээлүүдээ  50 хувийн хөнгөлөлттэй үнээр орон нутгийн үзэгчиддээ үзүүлж оюуны бэлэг барих болно. Үүний зэрэгцээ уран бүтээлчид үзэгчдийн уулзалт ярилцлагууд  хийж, Чойбалсан хотын төв талбай болох Тусгаар тогтнолын талбайд Нээлтийн шоу арга хэмжээг зохион байгуулна.


 
-Энэ хоёр жүжиг УДЭТ-ынхны хамгийн сүүлд тавигдсан уран бүтээлүүд байх аа?
 
-Тэгэлгүй яах вэ. Уильям Шекспир "Ромео Жульетта" сонгодог жүжгийн эрэлтийн судалгааг томоохон аймаг, хотын үзэгч түмний дунд явуулахад Дорнодчууд маань илүү олон санал хүсэлт ирүүлсэн дүн гарсан. Чухам иймийн учир бид бүхэн энэ удаад Чойбалсан хотын нийт иргэдэдээ Ромео Жульетта” жүжгээ толилуулахаар болсон юм. Энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт, өнгө төрхтэйгээр найруулан тавьсан билээ.Жүжгийн гол  дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Ромеод жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад залуу жүжигчин Ч.Сэлэнгэ, Меркуциод жүжигчин Э.Тодгэрэл, Тибальдад жүжигчин Г.Алтангэрэл, Бенволиод жүжигчин Б.Золжаргал, Өрлөг эхэд Гавъяат жүжигчин Ж.Оюундарь, Капулеттид СТА жүжигчин Г.Эрдэнэбилэг, Монтеккид СТА жүжигчин Г.Амгаланбаатар, Лоренцо ламд СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглож байна.

Харин Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг 2017 онд манай хамт олон шинээр тайзны бүтээл болгосон билээ.Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм. Жүжгийн гол дүр Царцаа Намжилд- залуу жүжигчин Б.Золжаргал, Номын багшид СТА С.Болд-Эрдэнэ, Эрлэг Номун хаанд –СТА Ж.Пүрэвдорж, Хатанд-МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа.
 
-Таны хувьд сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
-“Муу нүүрт”, “Хөгжилтэй өдөр” уран сайхны кинонд тоглосон. Үүний дараа нэг олон ангит кинонд  тоглосон. “Хөтөлгөө морь”-той гэдэг тайз дэлгэцийн бүтээл, дуу гээд л зүгээр суухгүй л байна.


 
-Өнгөрсөн онд та уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн. Мөн ханьдаа зориулж дуу дүрсжүүлэн дуулсан байсан?
 
-УДЭТ өнгөрсөн онд  85 жи­лийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээнд “Унаган хайр” тайлан тоглолтоо оны өмнө хийсэн. Тоглолтынхоо үеэр ханьдаа зориулж “Нулимсанд ургасан хайр” дууг дүрсжүүлж, дуулсан. Энэ дуу маань хүмүүст их хүрсэн байна лээ. Биднийг буруу зөрүү ойлгох зүйлүүд байсан л даа. Миний зүгээс энэ уран бүтээлээрээ дамжуулан ийм сайхан ханьтай байсан юм аа гэдгийг л харуулахыг хүссэн. Мөн нэг орос дуун попури хийсэн. Бидний үеийнхэн хүүхэд байхдаа орос сувгаар орос нэвтрүүлэг л үздэг байсан. Үүнтэй холбоотойгоор орос дуунуудад их дуртай. Миний тоглолтыг үзэх гэж ирсэн хүмүүс бол мэдээж миний үеийнхэн. Тэгэхээр эдгээр хүмүүстээ зориулаад орос дууны попури дуулсан. Өөрийн тоглосон 5,6 жүжгийн хэсгээс тоглоод 16 дуу дуулсан. Тоглолт маань их сайхан болсон.
 
-“Унаган хайр” дуу бүтээгдсэн цагаасаа эхлэн таны “овог” болж сонсогдож, зуун дамжин эгшиглэсээр л байна?
 
-Тийм ээ. “Хүмүүс “Унаган хайр”-ын Нармандах гэх нь байдаг шүү. Уран бүтээлч хүн өөрийнхөө нэрээр бус уран бүтээлээрээ нэрлэгдэнэ гэдэг хамгийн сайхан. Миний хувьд арван жилд байхаасаа л дуулдаг байсан. “Унаган хайр”-аас өмнө улс төрийн дууны хамтлаг гэж байхад тэдэнтэй дуулдаг байсан. Мөн “Үүрийн туяа” хамтлагтай Монгол Германы залуучуудын фестивальд амжилттай оролцож байлаа. 1982 онд МУБИС-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн байгуулсан “Хувьсгалын уриа” хамтлагт дуулдаг байсан. Тэр үед Алтанхуяг ах миний дуулахыг сонсоод “Унаган хайр” дууг надад зориулж аяыг нь зохиосон гэдэг. Үгийг Л.Дагвадорж ах хайртай бүсгүйдээ зориулж бичиж бичсэн түүхтэй.


 
-Залуу уран бүтээлчдийн зүгээс “Унаган хайр” дууг дуулъя гэсэн албан ёсны хүсэлт ирүүлж байв уу?
 
-Хэд хэдэн уран бүтээлч хүсэлтээ ирүүлж байсан. Дуу бол хувцас биш оюуны бүтээл учраас татгалздаггүй. Хамгийн анх Т.Баясгалан “Унаган хайр” дууг дуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би татгалзаагүй. CD хүртэл гаргасан байсан л даа.
 
-Таны хүү “Universe best song” телевизийн шоунд оролцож байсан. Одоо уран бүтээл хийж байгаа юу?
 
Өөрөө дуу зохиодог болсон. СУИС-ийн страдын дуулаачийн ангийг төгссөн. Одоо чөлөөт уран бүтээлч болсон. Насантогтох багшийн шавь. Хамгийн сүүлд “Хамтдаа” нэртэй уран бүтээл хийсэн. Эхлээд манай хүү солонгос дуу их дуулдаг байсан. Би их үгүйсгэж байсан л даа. Учир нь Монгол хүн монгол дуугаа дуулахгүй солонгос дуу дуулах ямар хэрэг байна вэ? гээд л... Гэхдээ их мундаг хөгжмийн боловсрол олж авсан. Хүн ямар нэг юмыг сонирхож, түүндээ дурлаж сонирхоно гэдэг их хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Дуу хөгжим бол дэлхий нийтийн хэл шүү дээ. Кореа поп гэдэг чинь дэлхийд алдаршчихсан юм билээ.
 
-Зохиолын дуучид гэр бүлээрээ уран бүтээл хийдэг ш дээ. Та хүүтэйгээ хамтран уран бүтээл хийх төлөвлөгөө байдаг уу?
 
-Бид хоёрын стилл өөр. Би хүүдээ санал болгож байсан. Гэхдээ юм чинь нэг үе үеэрээ байдаг даа. Энэ үүднээс бид хоёр хамтран уран бүтээл хийх боломжгүй болчхож байгаа байхгүй юу. Манай хүү намайг бодвол илүү боловсролтой, дууныхаа хувьд. Миний хувьд бол Л.Дагвадорж, Алтанхуяг гэх агуу хүмүүстэй таарсан азтай л хүн.


 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SUVDMAA 2017-04-11 04:38:24
    МОНГОЛЫН МААНЬ БАХАРХАЛ САЙХАН ЭМЭГЭЙ ШҮҮ, ГАВЪАТ ЖҮЖИГЧИН БОЛОХ БОЛСОН, АМЖИЛТ
  • Отгон 2017-04-07 00:18:13
    Тайлан тоглолтоо дахин хийгээрэй Нармандахаа.Амжилт хүсье.Миний багын л мэдэх Нармандах
  • Otgon 2017-04-07 00:14:06
    Гавъяат жүжигчин цол өгмөөр л байх юмдаа.Эрхэм Цэрэнсамбуу даргаа тодорхойлолтыг нь хиийгээд өгөөчээ.
  • Zichin 2017-04-06 14:21:44
    Yostoi gavyagvi gavyatiin derged gavyat yumdaa gedeg ch vnen shvv. Uhaantai emegtei, saihan uran bvteelch yumaa gavyat bolohiig eruue
  • намхай 2017-04-06 13:08:39
    сайхан харагдаж байна амжилт
  • boogii 2017-04-06 06:28:02
    батсүх нармандах
  • хотын иргэн 2017-04-06 05:34:39
    гавъяагүй гавъяат нарын хажууд ч гавъяат юм даа.Амжилт хүсье.Нөхөр нь ямар хүн байдаг юм бол.Ганцхан л хүүтэй юм байх даа.
    • Zochin 2017-04-15 07:11:10
      JUjigchin Oyundariin aavyg eejees ni salgaad suusan hun de, odoo l neg ih gaihuulj gene.
    • lll 2017-04-06 07:04:58
      Нөхөр нь Жамсранжав гэдэг мундаг жүжигчин эрхэм байсан юм аа.
  • отгон 2017-04-06 03:43:49
    танд урлагийн их амжилт хүсэж байна
  • аль нь вэ 2017-04-06 03:29:23
    Olloo.mn энэ хүний овог "Б" юмуу "Ц" юм уу? танай мэдээн дээр Б, клипэн дээрээ Ц