С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан ШЕЗ-өөс мэдэгдэл гаргав
С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн эргэн тойронд болж буй үйл явдалтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргажээ.


Тус мэдэгдэлд “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллага юм.

Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 27-ны өдөр анхан шатны, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу хаалттай хийж, шүүхийн шийдвэрүүд гарлаа.

Энэ хэргийн шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэр эцсийн болоогүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг.

Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн хийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой.

Гэтэл зарим улс төрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна” гэжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jorj 2017-04-10 11:38:48
    Лүндэндорж ч гэсэн гэмт хэрэгтэн шүү дээ ийм хүнээр удирдуулж байгаа шүүхэд итгэхэд бэрх энэ хүнийг солиод хэргийг нь сэргээн шалгаж болдоггүй юм уу МАН -хаан ...
  • Emee 2017-04-08 02:36:06
    Enxbayrin buudsan 5 xvniig daxin amidruulaagvi ch thorond xorigdson olon ardig sullaj Il todin xuulig sanaachilsan eronxiilogchoo mon ch ix xaraaj zvxlee
  • Unshigch 2017-04-07 10:22:14
    Nyamdorj l huuli zorchood baigaag heljee
  • яана даа!!! 2017-04-06 17:42:34
    Элбэгдоржийн дараа МАН-аас нэг коммунист еренхийлегч болох юм бол энэ улс тэр чигээрээ ДУУСАА!! Хvчирхийлэл хуулийг уландаа гишгэх байдал бvр аймшигтай болноо.....
  • Дэлгэр 2017-04-06 16:41:06
    Хуулиа барьж хуулиндаа захирагддаг шүүгч, прокурор байхгүй тэд дээдсийн даалгаварыг увайгүй биелүүлдэг болсон байхад энэ байдлыг шүүхийн ерөнхий зөвлөл үл тоов...
  • kdjfdj 2017-04-06 15:42:39
    lundendorj chi hun alchaad odoo yu geed hutsaad bn we, chi nolooloogui baitlaa gemgui uldsen uu
  • пиздааааа 2017-04-06 13:44:20
    Лаларууд дэндэж байна. Та нарын цаг ирнэ
  • Иргэн 2017-04-06 11:09:19
    Монголд яг одоогоор ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДАА бүгд худлаа хулгайч, луйварчид болсон. Өөрсдөө бүгд гэмт хэргийн бүлэглэлтэй их бага хэмжээгээр холбогдсон.
  • Өөрөө шударга бай 2017-04-06 08:32:22
    Лүндэндорж юу вэ, Нямдоржийн хажууд хэн билээ. Согтуугаар хүн дайрч алчаад ял завшсан этгээдэд шударга ёс ярих эрх бий юү. Ийм хүнийг ШЕЗ даргаар Эбэ тавьсан
    • Хуульч 2017-04-06 08:57:47
      Лүндэндорж хүний амьтай холбогдсон, Нямдорж нь эх орноосоо урвасан гэсэн маш ноцтой гэмт хэрэгт бас нэр холбогдож монголын тагнуулын байгууллага бараг тогтоосон...
  • eneegiin syyh syyh bys?yildel!!! 2017-04-06 08:19:16
    Syyhiin olon niitiin haraanaas garch bolohgyi zarim asyydal bol ene ydaagiin zorigiin ami nasand haldsan alyyrchidiig syyh asyydal tyiliin margaan dagyylsan syy...
  • Irgen 2017-04-06 07:18:27
    Shuuh uneheer l hondlongiinh gej baigaa bol yagaad neelttei shuuh hural zarlaj boldoggui yum be? Tegeed yagaad shuuseneee tailbarlaad l helchihldee
  • zochin 2017-04-06 06:31:44
    Zarim uls turch gj Nyamdorj guaig heleed bnaa daa Harin ch uneng heleed bgaab shuu nairuulsan jujgee zogsool tsaad ezeniig n hurdan zarla
  • иргэн 2017-04-06 05:24:34
    зохиосон жүжгээ хамгаалж, хайцаалах гэж шүүхийнхэн хуулиар айлгаад байгаа юм байна л даа.Булавч бултайж, даравч дардайна даа.Цаг хугацаа харуулна.Тэр үед харин ...