ЭЕШ-ын бүртгэл ирэх баасан гарагт дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Одоогоор улсын хэмжээнд 32.200 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд бүртгэлийн ажил 80.5 хувьтай явагдаж байна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Энэ оны байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн  12 дугаар ангийг төгсөж байгаа 37.000 гаруй сурагч байна. Үүн дээр гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40.000 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт  өгөх юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчид өмнө нь  орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтын тестийг бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалтыг давхар өгөхөөр болсон. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ны 18:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг БҮТ-өөс анхаарууллаа.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.