ББСБ-уудын өрийн бичиг 3.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 26.3 хувиар нэмэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Нийт хөрөнгийн 73.5 хувь буюу 578.5 тэрбум төгрөгийг ББСБ-ууд өөрийн хөрөнгөөр бүрдүүлсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 36.4 хувиар өссөн дүн юм.

Өөрийн хөрөнгийн энэ өсөлтөд хувь нийлүүлсэн хөрөнгө 132 тэрбум төгрөгөөр буюу 42.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Нийт хөрөнгийнхөө 26.5 хувь буюу 208.7 тэрбум төгрөгийг ББСБ-ууд бусдаас татан төвлөрүүлжээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 58.2 хувийг дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөг, 14.6 хувийг итгэлцлийн үйлчилгээний өглөг, 13.0 хувийг  бусад өр төлбөр, 10.2 хувийг төслийн зээлийн санхүүжилт, үлдсэн 4.0 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна.

Түүнчлэн ББСБ-уудын гаргасан өрийн бичиг 2016 оны сүүлээр 3.5 тэрбум төгрөгөөр буюу 6.9 дахин нэмэгдсэн нь санхүүгийн энэ хэрэгслийг ашиглах сонирхол, түүний өгөөж өсөн нэмэгдэж буйг харуулж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.