“Мөнгөн мод” цомын эзэд маргааш тодорно

Өнгөрөгч 2016 оны Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 төрлөөр оны шилдэг уран бүтээлчийг тодруулах, “Мөнгөн мод”-цомыг гардуулах ёслолын ажиллагаа маргааш болно.

Монголын шилдэг уран бүтээлчдийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах, уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алдаршуулах зорилгоор зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 оны шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр соёл, урлагийн 17 байгууллагын шилдэг 25 уран бүтээлчид нэр дэвшин өрсөлдөж  байна.

Журмын дагуу шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цомыг гардуулдаг бөгөөд цомыг 3.0 сая төгрөгийн шагнал дагалддаг билээ.

Дашрам дуулгахад, “Мөнгөн мод”-цомыг гардуулах ёслолын ажиллагааг маргааш 18:30-20:00 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн 600-ийн Студиэс орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм байна.

 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.