Б.Энх-Амгалан: Шатахууны онцгой албан татварыг буцаахад өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөхгүй юу
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Долоон төрлийн татвар нэмэгдэх нь. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудал оруулж ирсэн байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, валютын ханш өсөх, төгрөгийн ханш сулрах, инфляцийг хөөрөгдөх асуудал руу орчихгүй юу” гэлээ.

Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг гурван удаа буулгасан байна. Сүүлийн хоёр бууралтыг сэргээнэ. Хилийн үнэ буусан учраас жижиглэнгийн үнэд нөлөөлөхгүй болов уу гэсэн найдвар байна” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine