УИХ-ын дарга эмгэнэл илэрхийлэв
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд болсон террорист халдлагын улмаас хүний амь нас хохирсонтой холбогдуулан тус улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нарт эмгэнэл илэрхийлж, захидал илгээжээ.

Улсын Их Хурлын дарга эмгэнэлийн захидалдаа, ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд болсон террорист халдлагын улмаас Оросын найрсаг ард түмэнд хүнд гарз хохирол учирч, гэм зэмгүй олон хүний амь нас харамсалтайгаар үрэгдэж, шархдаж гэмтсэн явдалд Монгол Улсын Их Хурал, Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. 

Олон улсын терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тууштай тэмцэл явуулж буй ОХУ-ын хүчин чармайлтыг Монгол Улс бүрэн дүүрэн дэмжиж буйгаа дахин илэрхийлье хэмээсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.