“Шувууны Жаргал ба түүний нөхөд” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ
Жил бүрийн тавдугаар сарын эхний амралтын өдрийг улс орнууд Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан “Шувууны Жаргал ба түүний нөхөд” гэрэл зургийн үзэсгэлэнг “Хүннү Молл”-ын “Гамма” гэрэл зургийн галерейд энэ сарын 15-нд нээнэ. Үзэсгэлэнд Монгол орны гоёмсог шувуудын шилдэг 60-аад бүтээлийг 12 гэрэл зурагчин дуран авайдаа буулгасныг тайлбарын хамт толилуулах юм.

Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгээс үзэгчид тухайн шувууны зан төрх, амьдрах арга, амьдралын онцлогийг харах, сонсох, мэргэжлийн хүмүүстэй хамт шувууны өдрийн аялалд явах, тэднээс туршлага судлах боломжтой.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.