29-р сургуулийн багш нарын ёсзүйг сайжруулах шаардлагатай гэж үзжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сурагчдын  тавьсан шаардлагын дагуу БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч, тус сургууль дээр  ажиласан.

Уг ажлын хэсгийнхэн өнгөрөгч долоо хоногт дүгнэлтээ танилцуулсан. Ингэхдээ сурагчдын тавьсан шаардлагыг бодитой хэмээн дүгнэсэн юм. Тодруулбал сурагчид багш нарыгаа дохионы хэл сайн эзэмшээгүй нь сурахад нь саад учруулж байна хэмээн үзсэн билээ. Үүнээс гадна сурагчдын хөндөж тавьсан нэгэн ноцтой асуудал бол эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг тухай асуудал юм.

Харин энэ талаар  ажлын хэсгийнхэн одоогоор нотлогдсон зүйл байхгүй гэх товч тайлбарыг өгч байгаа юм. БСШУСЯ-ны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг энэ талаар “Багшийн ёс зүйтэй холбоотой асуудал дээр тодорхой нөхцөл баримтууд тогтоогдоогүй.Гэхдээ нөхцөл байдлыг судалж үзэхэд багшийн ёс зүйг сахих байдлыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан” гэлээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-25 04:23:29
    боловсролын хүрээлэн боловсролын ажлаа хий дэд дарга чинь мөнгөний ажлаа хийгээд бхйна энэ нөхрийг зайлуул
  • Зочин  2017-04-12 14:34:31
    Олон жил ажиллаад дохионы хэл мэдэхгүй гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? сүүлд ажилд орсон, шинэ, залуу багш нар нь мээдхгүй байна биздээ.
  • ЗОЧИН 2017-04-10 06:07:25
    БАГШ НАР НЬ ӨӨДГҮЙ НОВШНУУД ШҮҮ ДЭЭ. ОЛОН ЖИЛ БАГШИЛЧИХААД ДОХИОНЫ ХЭЛ СУРАХГҮЙГЭЭР ЯАЖ ХИЧЭЭЛ ЗААЖ ЧАДАЖ БАЙНА АА. ДЭЭРЭЭС НЬ 40% НЭМЭГДЭЛ ЦАЛИНТАЙ. ЗАХИРАЛ Н...