Татварын буцаан олголт авах иргэдийн материалыг төрийн санд шилжүүлжээ
Татварын хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг.Энэ дагуу иргэд тайлангаа гаргаж өгөөд байгаа. 

Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих, худалдан авах, хашаа байшин худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлдөг.

100 сая төгрөгөөр байр худалдаж авсан тохиолдолд хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөн, тухайн жилд төлсөн татварыг буцаан олгодог хуультай.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74,222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд  нийт 45.0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Татварын Ерөнхий газраас ХХОАТ-ын буцаан олголтоо авах иргэдийн эхний ээлжийн олголтын материалыг Нийслэлийн Төрийн санд шилжүүлсэн байна. Тиймээс та татварын буцаан олголтдоо хамрагдсан эсэхээ харьяа дүүргийнхээ Татварын хэлстээс тодруулах боломжтой юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганаа 2017-06-08 05:15:04
    2 ээлжийн буцаан олголт хэзээ орох вэ 6сар гарчлааш дээ
  • Жагаа 2017-05-29 02:44:46
    2-р ээлжийн буцаан олголт хэзээ эхлэх вэ?. Буцаан олголтод хамрагдсан эсэхээ цахимаар мэдэх боломж бий юу?
  • zochin 2017-05-22 11:10:47
    2 р ээлж н хэзээ орох вэ 5 сар дууслаа ш дээ
  • ганаа 2017-04-25 10:54:54
    2-р ээлж нь хэзээнээс олгох вэ?
  • Zochin 2017-04-12 08:16:10
    Hezee olgogdoh ym be ?
    182.160.36.0
    Мэдэгдсэн Хариулах
  • Gantuya 2017-04-11 04:16:04
    Yg hezeenees olgogdoj ehleh boloo medeed uguuchee