Ирина Шейк, Брэдли Купер нар хүүхэдтэй болжээ

Оросын загвар өмсөгч Ирина Шейк, Америкийн жүжигчин, продюсер Брэдли Купер нар хүүхэдтэй боллоо хэмээн TMZ сайт мэдээлэв. Ирина Шейк хоёр долоо хоногийн өмнө амаржсан, гэвч энэ тухай мэдээ одоо л тархаж байгаа аж. Харин хүү, охины аль нь болох, ямар нэг өгснийг нууцалж байгаа бололтой.



Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Кристиано Роналдотой таван жил амьдарсан Ирина 2015 оны арванхоёрдугаар сараас эхлэн Б.Купертэй уулзах болсон юм. Тэд 2016 оны эхээр Нью-Йоркт байр худалдаж авчээ. 42 настай Брэдли Купер өмнө нь Женнифер Эспозитотой гэрлэж, Рене Зелвегертэй хамт амьдарч байсан. Анх удаа эцэг эх болоод байгаа дуулиант хос 2018 оны дундуур хуримаа хийхээр зэхэж байна.




Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яяя 2017-04-11 09:36:25
    саяхан мэдэгдлээ ч гэх шиг. Аль хэдийний л мэдээ байна ш дээ.