Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, ирэх сарын 31-ийг дуустал төлнө.

Татвар төлөгч та:

1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол нэгдүгээр сард

2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол хоёрдугаар сард

3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол гуравдугаар сард

4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол дөрөвдүгээр сард

5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол тавдугаар сард төлнө.

Хэрэв та хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүйг анхааруулж байна. Татвар, төлбөр төлөх цэгүүд дараах цэгүүдэд байрлаж байна.

  1. Дүүргийн татварын хэлтсүүдэд 08:30-17:30
  2. БЗД, СХД, БГД-ийн Техник үзлэг оношилгооны төвд байрлах татвар хураах цэг 08:30-20:30
  3. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав, Драгон, Мишээл салбар) 08:30-17:30
  4. АТҮТ-ийн Цирк салбар 08:30-17:30
  5. 32-ын тойрогт Сансар сүлжээ дэлгүүрт 08:30-17:30
  6. Саруул зах 08:30-17:30
  7. Дэнжийн мянгын дэргэдэх 12-р хорооны байранд 08:30-17:30
  8. Монгол Хьюндай автомотив 08:30-17:30
  9. Да-Хүрээ захад байрлах татварын цэгийн үйлчилгээ 09:00-19:00 гэж Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.