Сурагчдад хууль, эрхзүйн мэдлэг олгох төсөл хэрэгжүүлнэ

ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад хууль, эрх зүйн анхан шатны боловсрол олгох “Ертөнц” төслийг  хэрэгжүүлж эхэлжээ. Эхний хичээлийг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Ертөнц” дунд сургууль дээр өчигдөр /2017.04.10/ заажээ.

Төслийн хүрээнд Монголын шилдэг хуульч, өмгөөлөгчдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллахыг урьсан байна. Энэ дагуу өмгөөлөгч Г.Батбаяр анхны хичээлийг зааж, төслийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Энэхүү төслийн хүрээнд Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх ЕБС-иудад төлбөргүйгээр хичээл заах аж.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.