“Аваргуудын лиг”-ийн шөвгийн найман  багийн тоглолт эхэлнэ
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын аваргын төлөө тоглохоор шилдэг найман баг шалгарч үлдээд байгаа. Тэдгээр багийн гал гарсан тоглолтууд өнөөдөр шөнө 02:45 цагт эхэлнэ.

Шөвгийн найман багийн тоглолтыг нээж Германы “Боруссиа Дортмунд” өөрсдийн Сигнал Идуна Паркдаа Францын “Монако”-г хүлээн авч тоглоно. Нөгөө талд Италийн “Ювэнтус” өөрсдийн талбайдаа Каталоны нэр төр “Барселона”-г хүлээн авах юм.

Харин маргааш “Атлетико Мадрид”, Английн лигийн өнгөрсөн улирлын аварга “Лестер сити”- талбайдаа хүлээж байгаа бол “Байерн Мюнхен” “Реал Мадрид”-ыг талбайдаа хүлээн авна. Хариу тоглолтууд яг долоо хоногийн дараа талбайгаа сольж тоглох юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.