Жимсний улаан хачигтай алим хилээр оруулж иржээ
Замын-Үүдийн хилийн боомт дээр энэ сарын 8-10-ны өдрүүдэд онц ноцтой хэд, хэдэн зөрчил гарчээ.

Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид хоёр автомашинд ачсан, баримт бичгийн бүрдэлгүй 1700 ширхэг гүйлсний модыг илрүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулахад ХХАА-н сайдын 2015 оны А-90 тоот тушаалын хавсралтын Гадаад хорио цээртэй зүйлийн жагсаалтад орсон дорнын үрэлж эрвээхэй илэрсэн тул тээврийн хэрэгслийг саатуулсан байна.

Түүнчлэн жимсний улаан хачиг илэрсэн 0.8 тонн алимыг хураан авч, цацаг далавчтан илэрсэн илэрсэн төмсийг гүний хяналтад шилжүүлэн, албан шаардлага өгсөн байна. Үүний зэрэгцээ 20 тонн натрийн нитрит буюу химийн бодисыг тээвэрлэх горим зөрчсөн зургаан автомашиныг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ аваад байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • guest 2017-04-12 03:46:30
    Манайх төмсний дотоодын хэрэгцээгээ хангадаггүй хятадаас төмс авдаг юм уу...
  • zochin 2017-04-12 03:03:28
    zuv, gaaliin hyanalt shalgaltaa sain hiigeerei.