АНУ Хойд Солонгост сүр хүчээ үзүүлж байна

АНУ-ын армийн байлдааны хөлөг онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлөг онгоц Солонгосын хойгийн эрэг рүү дөхөж байгаа нь Хойд Солонгосыг довтлох АНУ-ын төлөвлөгөө нухацтай, түгшүүртэй шатандаа орсныг илтгэж байна хэмээн Пхеньяны Гадаад хэргийн яамны төлөөлөгч төрийн мэдлийн мэдээллийн агентлагаар дамжуулан мэдэгдлээ.
 
Цэрэг, дайны хүчин чадлаа нэмэгдүүлж, цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, боловсруулалт дээр ажиллах Хойд Солонгосын бодлого зөв гэдгийг Вашингтоны үйлдэл дахин нотлон харууллаа хэмээн уг мэдэгдэлд онцолжээ.
 
“Карл Винсон” тээвэрлэгч хөлөг онгоцоор удирдуулсан АНУ-ын тэнгисийн цэргийн флотын довтолгооны хэсэг дөрөвдүгээр сарын 9-нд Номхон далайн баруун бие рүү хөдлөх тушаал авсан юм. Энэхүү флот Австрали орохоор Сингапур орчимд явж байсан ч гэнэт чиглэлээ өөрчлөх тушаал авч Солонгосын хойг руу хөдөлсөн байна. Довтолгооны хэсгийн бүрэлдэхүүнд тээгч хөлөг онгоцноос гадна байлдааны хөлөг онгоц нэг, их буутай хөлөг онгоц хоёр, мөн удирдлагатай пуужингаар тоноглогдсон нэг хөлөг байгаа аж.
 
“Карл Винсон” хөлөг Солонгосын хойг руу хөдөлж байгаа нь байнгын байлдааны бэлэн байдлыг харуулж байгаа хэрэг хэмээн АНУ-ын Номхон далайн флотын командлагч Дэвид Бенхам мэдэгдлээ. Хойд Солонгос нь бодлогогүй, хариуцлагагуй, тогтвортой байдлыг эвдэгч пуужингийн хөтөлбөр болон цөмийн зэвсэг бүтээх оролдлогоороо бүс нутгийн хамгийн том заналхийлэл болж байна хэмээн тэрээр онцоллоо. Хойд Солонгосын тал АНУ-ын газар нутагт хүрэх пуужинтай болохыг зөвшөөрч болохгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.
 
Пхеньяны эрх баригчид НҮБ-ын шаардлага, хориг арга хэмжээг үл хайхран цомийн пуужингийн туршилтыг зогсолтгүй хийсээр байна. Гуравдугаар сард болсон ээлжит пуужингийн туршилтын дараа Хойд Солонгосын Засгийи газар “Япон дахь Америкийн цэргийн баазад цохилт өгөх сургуулилт хийлээ” хэмээн мэдэгджээ. АНУ, Өмнөд Солонгосын арми Солонгосын хойгт цэргийн хамтарсан сургууль хийсээр байгаа нь Пхеньяны эгдүүцлийг төрүүлсээр байна. Хойд Солонгос энэхүү хээрийн сургуулийг “Манай улсад халдан довтолсонтой ялгаагүй заналхийлэл” хэмээн үзэж байгаа юм.

Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bayaraa 2017-04-13 12:46:35
    Дайн эхэлчих юм биш үү удахгүй. Яадаг билээ
  • иргэн 2017-04-12 11:22:46
    Хойд Солонгосын одоогийн удирдагч цөмийн зэвсэгтэй болвол юу ч хийж мэдэх хүн. Цөмийн зэвсэгийн объетыг нь устгаж, даруулгатай байлгах нь зөв.
    202.179.31.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Ум мани бадми хум 2017-04-12 01:32:58
    Тив дэлхийн ДАРАНГУЙЛАГЧДИЙН бодол мөрөөдлийн биелэл хэсэг энгийн иргэдийн үхэл зовлонгоор ханамж аваад төгсдөг юм болов уу цааш ахинэ уу яанаа УМ мани бадми х...
    • Forj 2017-04-16 00:17:07
      тэр хойтон Солонгосын даргалагчийн барьж олон улсын шүүхэд агөх хэрэгтэй
      184.6.158.8
      Мэдэгдсэн Хариулах