Молдав Улсын төрийн зарим албан хаагчдыг баривчилжээ
Молдав Улсын Авлигатай тэмцэх үндэсний газар орон даяар төрийн байгууллагуудад нэгжлэг шалгалт хийж, улмаар төрийн албан хаагч 19 хүнийг баривчилжээ.

Баривчлагдсан хүмүүсийн дунд хотын гурван дарга, сургуулийн таван захирал болон хэд хэдэн компанийн захирал байсан гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд тендерийн журмыг зөрчиж, тодорхой нэр бүхий компаниудад олгож байжээ.

Харин хууль сахиулах байгууллагын мэдээлснээр тус улсын Засгийн газрын санаачилгаар эмнэлэг, сургууль, олон нийтийн байгууллагуудад дулаан түгээх төхөөрөмж нийлүүлэх байсан төсөлтэй холбогдуулан шалгалт хийсэн аж.

Хэрэгт холбогдогч нарыг 72 цагийн хугацаагаар баривчлан саатуулсан бөгөөд хэрэв тэдний гэм буруутай нь нотлогдвол 15 хүртэл жилийн хорих ял болон торгуулийн нэмэлт ялаар шийтгэгдэж магадгүй юм байна.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4172707

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.