ЭЕШ өгөхөөр 31 мянган хүүхэд бүртгүүлээд байна
Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 31 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд ирц 80 хувьтай байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ний 18.00 цагт дуусах бөгөөд бүртгэл дууссанаас хойш нэмэлт бүртгэл хийхгүй болохыг тус төвийнхөн онцоллоо.

2017 оны байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Үүнд гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарчээ.
 
ЭЕШ өгч байгаа шалгуулагчид өмнө нь орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтын тест бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалт давхар өгөхөөр болсон юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.