Дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг танилцуулна

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор нийт 482 “Хамтарсан баг” ажиллаж байна. Тэгвэл эдгээр хамтарсан багийн гишүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, тэдэнд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд үндсэн ойлголт өгөх , хамтарсан багийн үндэсний сургагч багш бэлтгэх зорилготой сургалт өнөөдөр эхэлнэ.
Хаана: “Пума империал” зочид буудал, Сургалтын танхим

10:00 цагт: Дэлхийн Банкнаас хагас жил тутамд гаргадаг бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн судалгаа болох Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна.
Хаана: Дэлхийн Банкны оффис /МCS Плазагийн 4-н давхар/

10:00 цагт: Иргэдийн сүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор "Та сүүгээ уусан уу" сэдэвт талуудын хамтарсан уулзалт болно.
Хаана: НЗДТГ-ын А танхимд

11:00 цагт: Төсвийн тодотгол, нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг нэмэх болсонтой холбоотойгоор МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ.
Хаана: МҮЭ-ийн байранд
 
11:00 цагт: Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс ЭМЯ дээр хэвлэлийн бага хурал хийж, тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг олон нийтэд танилцуулна.
 
11:00 цагт: УИХ-ын хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцүүлж буйтай холбоотойгоор татвар нэмэхийг эсэргүүцэн МҮХАҮТ мэдэгдэл гарган УИХ-ын дарга болон  гишүүдэд хүргүүлсэн.  Тэгвэл дээрх мэдэгдлийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч танилцаад, МҮХАҮТ-ын удирдлагууд болон тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзахаар болжээ.
Хаана: Төрийн ордон
 
11:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Нийслэлийн есөн дүүргийн өрсөлдөх чадварын судалгааг танилцуулна.
Хаана: Туушин зочид буудлын Соёмбо танхимд
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх асуудлаар ТЕГ-т албан шаардлага хүргүүлэх талаар “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар санаачлагч, зохион байгуулагчид нь мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээнд ХБНГУ, Австри, Швейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй, мах, сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд, хөрөнгө оруулагчид оролцоно.
 
11:30 цагт: Шинэ Зеланд улсад болох мастеруудын дэлхийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол Спортын төв ордны хурлын 303 тоот өрөөнд болно.

12:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Завхан аймгийн Идэр суманд төрийн албан хаагч өөрийгөө шатааж амь насаа алдсантай холбогдуулан талийгаачийн ар гэрээс мэдээлэл хийнэ.
 
"Геронтологийн үндэсний төв"-өөс "Хавдар судлалын үндэсний төв"-ийн хурлын зааланд "Эрүүл настжилтын төлөө хамтдаа" сургалт зохион байгуулна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.