Нэн шаардлагатай буй Монголын дээд боловсролын ШИНЭЧЛЭЛ

ШИНЭ ЦАГИЙГ УРЬДЧИЛАН ХАРСАН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

 
Монголын дээд боловсролын орчны хямралт байдал гүнзгийрсээр байна. Энэ нь Монголын нийгмийн хаагдмал байдлаас хамааралгүй асуудал биш юм. Нийгэм ба төрийн оршихуйн агуулга, хэлбэр тэдгээр нь засгийн газар ба ард түмний дунд нэгэн утгаар танилцуулагдаагүй, улсынхаа ирээдүй рүү чиглэсэн дээд түвшний шинжлэх ухааны судалгааг явуулж байх учиртай их дээд сургуулиуд хангалттай түвшинд үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Үймээн самуунаар дүүрэн XXI зууны даяаршсан дэлхийд Монгол Улс амьд тэсэж үлдэх арга мэх сүвэгчлэх шаардлагатай тулгарч байна. Монголын тогтвортой өсөлт, хөгжлийг бий болгохын тулд Монголын их дээд сургуулиуд өнөөг хүртэл оролдож ирсэн боловсролын тогтолцоо, бодлогоо эргэж үзэх шаардлагатай тулж иржээ. Их сургуулиуд өөрсдөө нийгмийн өмнө хүлээсэн эрхэм зорилго, үүргээ дахин нягталж шинэчилснээр Монголын ирээдүйг авч явах хүний нөөцийг бүгээх чадвартай болох биз ээ.
 

ЯПОНЫ МОДЕРНИЗАЦИЙН ҮЙЛ ЯВЦААС АЖИГЛАЖ БОЛОХ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ


...хамгийн авьяас, чадвартай хүний нөөцөө ашиглах бодлого явуулж, гадаад улсуудаас мэдлэг, технологийн өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийг урьж авчрах зэргээр, хүний нөөцөө хөгжүүлэх асуудалд төр улсаараа бүхэлдээ анхааран хөдөлсөн...

 
Японы орчин үеийн (modern time) дээд боловсролын систем бүрэлдсэн нь Мэйжи эриний сүүлийн хагасаас Шёовагийн эхэн хагас буюу XIX зууны сүүл үед явагдсан юм. Япон улс улстөр, эдийн засаг, аж үйлдвэр, цэрэг, гадаад бодлого гэх зэрэг салбаруудад орчин үеийн төрт улсын байр сууриа бий болгож бэхжүүлсэн нь энэ цаг үе юм. Тэр үеийн Япон хамгийн авьяас, чадвартай хүний нөөцөө ашиглах бодлого явуулж, гадаад улсуудаас мэдлэг, технологийн өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийг урьж авчрах зэргээр, хүний нөөцөө хөгжүүлэх асуудалд төр улсаараа бүхэлдээ анхааран хөдөлсөн юм. Үүний үр дүнд барууны шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг богино хугацаанд өөрийн болгож чадсан бөгөөд Азид анх түрүүн барууныхантай эн зэрэгцэх түвшний байр суурьтай улс болж чадсан юм. Өнөө цагт ирээдүйн талаар бодох үед тэрхүү “амжилтын” агуулгыг дахин эргэцүүлж бодох шаардлага байгаа гэдгийг бас хэлэх ёстой.
 
Мэйжийн үеэс хойш орчин үежилт буюу модернизацийг урагшлуулах зорилго бүхий сургуулийн тогтолцоог нэвтрүүлэх замаар Японы боловсрол шинэ замаар алхаж эхэлсэн юм. Барууны орнуудтай өрсөлдөх түвшинд ард түмний боловсролыг хүргэхийг зорьж, жендер, хэргэм зэргийн шатлалыг үл харгалзан бүх ард түмнээ гэгээрүүлэн боловсруулах зорилго тавьсан юм.
 
...цор ганц баялаг болох хүнээ хөгжүүлэхийг боловсролын бодлогынхоо гол цөм болгон тавиж, үнэ цэнэтэй хүмүүнийг бүтээх явдал бол улсын хөгжлийн түшиг тулгуур мөн гэх үзлийг нийт ард түмнээрээ нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн...
 
Байгалийн баялгаар хомс Японы цор ганц баялаг болох хүнээ хөгжүүлэхийг боловсролын бодлогынхоо гол цөм болгон тавиж, үнэ цэнэтэй хүмүүнийг бүтээх явдал бол улсын хөгжлийн түшиг тулгуур мөн гэх үзлийг нийт ард түмнээрээ нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Японы дээд боловсролын амжилт нь олон улсын стандартад нийцсэн боловсролын системийг нэвтрүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай шинэчлэл, хуулийн засаглалыг бэхжүүлэх явдал байсантай адилаар Монголын өсөлт, хөгжилтөд өөрийн гэсэн боловсрол, хүний нөөцийн бодлого нэн шаардлагатай болж байна.
 

ШИНЭ ЦАГ ҮЕИЙГ ҮҮРЧ ЯВАХ ДАЯАРШСАН ХҮНИЙ НӨӨЦ

 
Даяаршлын нэг тал бол дэлхийн нэгдсэн стандартчиллын хандлагыг түргэсгэж буй явдал юм. Зөвхөн өөрийн улсад хэрэглэгдэх стандартыг бий болгож, хадгалснаар өргөн хүрээнд харах чадваргүй болж өөрт олдох боломжийг улам багасгаж болзошгүй. Шинэ үе бол дэлхийн стандартад нийцсэн мэдлэг, технологийг капитал болгосон цаг үе юм. Өнөөгийн Монгол улс тэрхүү орчин шаардлагад нийцэж байгаа гэхэд эргэлзээтэй.
 
Сүүлийн жилүүдэд бүх дэлхийн дээд боловсролд томоохон нөлөө үзүүлж буй чиглэл бол мэдлэгийн нийгэм, даяаршлын тухай ойлголт юм. Олон талт, олон үе шат бүхий энэхүү давалгаанаас холуур явна гэж төсөөлөхийн ч аргагүй. Монголд ч гэсэн олон үндэстэн дамжсан компаниудын үйл ажиллагаа, дотоодын аж үйлдвэрийн сул дорой байдал зэргээс ажиглагдаж байгаачлан, хуучин улстөр, эдийн засгийн системээр удирдаж хянаж болохгүй цаг үе бидний өмнө ирж байна. Тийм учраас, дээд боловсролын байгууллагууд шинэ үеийн мэдлэгийн түвшинг өндөржүүлж байх үүрэг бүхий зайлшгүй шаардлагатай институц бөгөөд өнөөг хүртэл байснаас хамаагүй илүү чухал үүргийг гүйцэтгэх ёстой болж байна.
 
Тэдний эзэмшсэн мэдлэг, ноу-хау, мэдээллийн сүлжээ Монголын хөгжилд зайлшгүй шаардлагатай “тусгай үйлчилгээ бүхий эм” болж үйлчлэх нь дамжиггүй.
 
Тиймээс Монголын их дээд сургуулиуд тэрхүү шинэ цаг үеийг авчрахын төлөө улсын хилийг даван бусадтай нэвтрэлцэх мэдлэг, технологид суралцаж, судалж, нийгмийн шаардлагад нийцсэн институт болж, шинэ үүргээ гүйцэтгэх шаардлага гарч ирж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрт сүлжээ бий болгон, даяаршсан ертөнцөд үйл ажиллагаа явуулж буй монгол хүмүүс чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэдний эзэмшсэн мэдлэг, ноу-хау, мэдээллийн сүлжээ Монголын хөгжилд зайлшгүй шаардлагатай “тусгай үйлчилгээ бүхий эм” болж үйлчлэх нь дамжиггүй. Ойрын ирээдүйд Монгол Улс тоггвортой хөгжил бүхий нийгмийг буй болгохын төлөө тэдний хүч чадварыг идэвхтэй ашиглах хэрэгтэй юм.
 

АЖ ҮЙЛДВЭР, ИХ СУРГУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНААС ҮҮСЭХ ИННОВАЦИД ТАВИХ НАЙДЛАГА

 
Өнөөгийн Монголд 10 жилийн дараах хөгжлийн төлөв байдлыг төсөөлж таамагласан агуулга бүхий яриа, хэлэлцүүлэг анхаарал татсан халуун сэдэв болж байгаа юм алга. Засгийн газар, аж үйлдвэрийн салбарынхан тус тусдаа юу хийх ёстой, их сургууль ямар үүрэг гүйцэтгэвэл зохих вэ гэхчлэн ерөнхий ажил үүргийн хуваарь нь тодорхойгүй, түүний үр дүнд Монголын хөгжлийн хөл тушигдаж орхисон мэт болжээ. Монголын гол гол их сургуулиуд Засгийн газрын бодлоготой алхаа нийлүүлэх хэлбэрээр инноваци бүтээхийг зорилгоо болгосон энтрепренер их сургуулийг бүтээх талаар хүч анхаарал тавьж эхэлч байгаа боловч зөвхөн нүдний өмнөх технологи, менежментийн шинэчлэлийг анхаарах төдийгөөр явбал зөвхөн аж үйлдвэрийн төлөөх их сургууль мэт болж орхих эрсдэл байж болзошгүй.
 
Монголын их сургуулиуд тус бүрдээ өөрийн онцлог бүхий судалгааны чиглэл, дагнан мэргэжсэн салбарыг тодорхой болгох шаардлагатай

Инновацийг биет ажил болгоход үйлдвэр, их сургууль, засгийн газрын шаардлагатай институтуудыг нэг дор бөөгнөрүүлэх нь чухал хүчин зүйл байдаг тул их сургуулийн гол үүрэг бол инновацийн эх ундарга болсон суурь судалгаа, түүний тасралтгүй байдлыг хангах систем, тэдгээрийг дэмжсэн олон талт мэдлэгийн нөөцийг бүрдүүлэх явдал, инновацийг төрүүлэн гаргагч нийгмийн соёлыг бий болгох явдал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Монголын их сургуулиуд тус бүрдээ өөрийн онцлог бүхий судалгааны чиглэл, дагнан мэргэжсэн салбарыг тодорхой болгох шаардлагатай бөгөөд судалгааны ажлын үр дүнгээ нийтэд дэлгэн тавьснаар Засгийн газар, компаниудтай үүсгэх хамтын ажиллагаа хөгжих болно.
 
Түүнчлэн их сургууль ба компаниуд хоорондын сүлжээг нягтруулж, боловсрол, судалгаа хоёрын нийлэмжийг дэмжих шаардлага бий. Өөрийн гэсэн онцлог бүхий багш, судлаачдыг бэлдэх замаар нийгэмлэгийнхээ хувьд мөн өөрийн онцлог бүхий консорциумуудыг байгуулж, улмаар олон улсад гадаадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хэрэгтэй юм. Түүнийг хэрэгжүүлэхэд хоёр талыг холбок зуучлах механизм хэрэгтэй бөгөөд тэнд Засгийн газрын харгалзах яам, салбарын агентлагуудын идэвхтэй оролцоо зайлшгүй чухал юм.
 
Даяаршил гэдэг юу болох, тэрхүү нэг төрлийн үйл явц дунд Монгол ямар байр суурь эзлэх вэ гэх эрэл хайгуул, стратеги байхгүй бол улсын хувь заяаг үүрэх хүний нөөцийг хөгжүүлж чадахгүй биз ээ. Тийм үзэл баримтлалын дор дээд боловсролын орших хэлбэр, агуулгыг судалж, их сургуулийн боловсролын шинэчлэлийг зорилгоо болгох шаардлагатай мэт. Японы дээд боловсролын систем модерн үеийн төрт улсыг бүтээхийг зорьсон үйл явц дунд бүрэлдэж буй болсонтой адилаар Монгол Улс өөрөө XXI зууныг хэрхэн туулахыг зорьж байна вэ гэх сэдвийг тойрсон яриа хэлэлцүүлэг юун түрүүнд шаардлагатай байж магадгүй. Гэвч, өнөөгийн Японы дээд боловсролд ч гэсэн насжилт, хүүхэд цөөрч буй бодит байдал, хэт технологижилт, олон улсжилт гэх зэрэг нөлөөллүүдтэй тулгарч, бүх зүйлийг нийтэд нь эргэн дүгнэж үзэх шаардлагатай тулгарч буйг анзаарч буй хүн цөөхөн байж магадгүй юм.
 
Т.ЁШИЗАВА
/Япон Вэлнесс дээд сургуулийн багш/
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-19 09:05:20
    TEREES , IKH SURGUULI, DEED SURGUULIIN YLGAAG CH SAIN OILGUULAACHEE. BUSAD OROND IKH SURGUULID MUNDAG...
  • ender nastan 2017-04-18 10:47:52
    INJENERUUDIIG MASH OLON MEREGJLEER TERUUULEECHEE, ter NYGTLAN, HKUULICH , BIZNESMEN, NIIGEM gekh metee
  • zochin  2017-04-13 11:11:11
    boloswsroln tuxai yu ch medexgui bj buu olon yum yari chigtee xolooroo tolgoi xiij tolgoigooroo xol xii zawaan duraaraa yos zuigei xumuus bolosroloos xol bj uz
  • Иргэн 2017-04-13 10:13:52
    Шаамий Гантөмөр боловсролын салбарыг самарч хаясан шүү. Даруй засах хэрэгтэй. Улсын их сургуулиудын толгойд өөрийн чадваргүй хүмүүсийг тавьж юу ч биш болгосон
  • ХЭ ХЭ 2017-04-13 05:32:14
    МАНАЙ ИРГЭДИЙН ИХЭНХИ НЬ ДУНД БОЛОВСРОЛОО Ч ЭЗЭМШЭЭГҮЙ БАЙХАД ДЭЭД БОЛОВСРОЛ БҮР ИНЭЭДЭМТЭЙ ХУЛГАЙЧСАН НИЙГМИЙНХЭЭ ЁСЫГ ДАГААД ИРГЭДИЙН МӨНГИЙГ Л ШААХ ГАЗРУУД Б...
  • Зочин 2017-04-13 04:27:39
    Ардчилсан нам тухайлбал Гантөмөр өөрийн утсан хүүхэлдэй болох толгойгүй Галтбаяр гэх мэт нөхдөөр хийлгэсэн шинэчлэл нэртэй самралтыг маш хурдан засахгүй бол бай...
  • дорж 2017-04-13 03:21:48
    шинэчлэл гэсэн нэр зүүгээд нэгэнт бий болсон бүхнээ самарч хаяад байгаа дуусдаггүй устгалтаас яаж гарах вэ? Улсын их сургуулиудаар мөн ч их тоглох юм. Ямар ашиг...
  • Лаларууд 2017-04-13 02:45:58
    Наад олон нягтлан болон эдийн засагч сургуулиуда болиочээ инженерууд төрүүлэх цаг нь болсон. Атомынцахилгаанстанц барих,тэнд ажиллах мэргэжилтэнгүүд бэлд!!!!