Орон сууцны үнийн индексийг зарлана

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт:
“Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль”-ийн “Эрдмийн чуулган-59” нэгдсэн хуралдаан АШУҮИС-ийн Соёлын төвд “Анагаах ухаан ба Инноваци” нэрийн дор зохион байгуулагдана.
 
09:00 цагт: Blue Sky зочид буудлын Diamond танхимд  "GovTech" цахим засгийн чуулган болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй уг чуулганд төрийн 150 гаруй байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүд оролцоно.
 
09:00 цагт: Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Дэд бүтцийн хяналтад таны оролцоо" сэдэвт сарын аян зохион байгуулагдах гэж байна. Тус аян нь 2017.04.14-2017.05.15 -ны хугацаанд өрнөх бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлт нь болно.
 
10:00 цагт: Шадар сайдын өрөөнд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхдугаар хуралдаан болно. Хурлаар тус хөтөлбөрийн танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж батлах юм.
 
11:00 цагт: Баянзүрх дүүргийн гуравдугаар цэцэрлэгт агаар шүүгч хүлээлгэн өгөх ажиллагаа болно. НҮБ-ын Хүүхдийн Сан, Вагнер Ази компани. Хаяг: Амгалан өртөөний замын хойд талд 62-р цэцэрлэг.
 
11:00 цагт:  Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулах болсонтой Монгол ньюст Ардын Их Хурал хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт:  “Нэг өрх-нэг ажлын байр” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно.
 
12:30 цагт:  Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны гуравдугаар сарын орон сууцны үнийн индексийн судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн хурал Монголбанкны хурлын зааланд болно.
 
17:00 цагт:  Тахийг сэргээн нутагшуулсан 25 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт "Blu moon" галерэйд болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.