ОХУ Ассадыг АНУ-аас илүүд үзэв үү

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон манай цагаар өчигдөр үдээс хойш Москвад айлчилж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой нүүр тулан уулзжээ.

Сирид АНУ пуужингийн цохилт өгснөөс хойш тэд анх удаагаа уулзсан нь  энэ юм. Р.Тиллерсон Италид болсон “Их-7” бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсоныхоо дараа өнгөрөгч мягмар гарагт Москва хотод хүрэлцэн ирсэн. Тэрбээр айлчлалаасаа өмнө “АНУ болон түүний эвслийн түншүүдтэй хамтран ажиллах эсвэл Сирийн Ерөнхиийлөгч Башар аль Ассадын засаг захиргаатай түншлэн олон улсаас тусгаарлагдахын алийг нь сонгохоо шийдэхийг би Орост уриална” гэж мэдэгдэж байв.

Ассадын засаг захиргаа энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэн дайралт хийсэн гэж Вашингтон үзэж байгаа юм.

Харин АНУ пуужингаар цохилт өгснийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэмлэн буруушааж, тэрхүү асуудлыг 2003 онд Иракт цэргийн ажиллагаа явуулснаа зөвтгөхийн тулд “Ирак үй олноор нь хөнөөх зэвсэг хэрэглэсэн” гэж АНУ мэдэгдэж байсантай харьцуулжээ. Б.Ассадын засаг захиргаа химийн зэвсэг хэрэглэсэн гэх ямар ч нотолгоо байхгүй гэж Москва мэдэгдэхийн сацуу “АНУ пуужингаар цохилт өгсөн нь түрэмгийлэл бөгөөд олон улсын хуулийг зөрчсөн хэрэг” гэсэн байна.

Даваа гарагт В.Путины төлөөлөгч Ерөнхийлөгчид Рекс Тиллерсонтой уулзах төлөвлөгөө байхгүй,  түүний оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалт хийнэ гэж мэдэгдсэн юм. Гэхдээ зарим хэвлэлд В.Путин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж магадгүй тухай нийтэлсэн байсан.

Түүнчлэн, ажиглагчид Р.Тиллерсоны айлчлалын үр дүнг урьдчилан тодорхойлох боломжгүй гэдгийг онцолж байсан юм. Гэвч, энэ  удаагийн уулзалт төсөөлж байснаас өөр уур амьсгал дунд өрнөжээ.

ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нарын хоёр талт уулзалт Москвад таван цаг үргэлжилж, үүний дараа хамтарсан хэвлэлийн хурал зарласан байна.

Энэ үеэр Сергей Лавров Сирийн Идлиб хотод дөрөвдүгээр сардын 4-нд болсон химийн зэвсгийн довтолгооны талаар хяналт, шалгалт хийхэд хоёр тал харилцан тохиролцсон гэж мэдэгджээ.

Мөн хоёр улс Сирийн асуудалд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар шийдвэрлэсэн тухай ч С.Лавров сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Түүний дараа Рекс Тиллерсон мэдэгдэл хийж, Ассадын цэргийн армийг хурцаар шүүмжилжээ. Тэрбээр Ассадын арми Сирийн 50 орчим цэгт хлор болон өөр янз бүрийн химийн зэвсэг ашиглан довтолсон гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сергей Лавровтой уулзалт хийснийхээ дараа Ерөнхийлөгч В.Путинтай уулзжээ. Ямар асуудлаар ярилцсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ мөн өдрийн орой В.Путин телевизийн ярилцлагад орохдоо “АНУ-ОХУ-ын харилцаа Доналд Трампын засаглалын үед өмнөхөөсөө ч илүү муудсан. Ялангуяа батлан хамгаалах тал дээр” хэмээн ярьжээ.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-15 05:15:48
    АНУ империалист орон, хэзээ ч итгэж болохгүй, ардчилал хүний эрх гэсэн далбаа нь доор цэргийн түрэмгийлэл үйлддэг харгис, туйлширсан орон, тэдний сонирхол нэпть...
  • Anu 2017-04-14 13:20:51
    Hend ch buu itge,oorsdodoo itge
  • ОХУ АНУ 2017-04-14 04:53:19
    Их мэдэгчидээ АНУ ОХУ-н асуудлийг та нар мэтийн ялаа шүүхэд дэндүү багадана. өөрсдийгээ эхлээд хар даа. Улс төрчид нэртэй луйварчдаа хар...улс орноо хар
  • инженер 2017-04-14 04:44:41
    аливаа улсын ерөнхиийлөгчийг унагаах, доромжлох эрх ард түмэнд нь л байдаг баймаар. АНУ дэлхийн бүх асуудалд орж байдгаа болимоор,
  • УИГ 2017-04-14 04:34:05
    ТУПИНД АССАД ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ ЗӨВХӨН ӨӨРИЙНХЭЭ ИМИЖИЙГ Л АВЧ ҮЛДЭЖ АМЬД ГАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА
  • МНГ 2017-04-14 04:28:50
    АМЕРКА ХҮНД БҮҮ ИТГЭ