ББСБ-ууд 63.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр ББСБ-уудын нийт орлого 2016 оны жилийн эцэст 2015 оны мөн үеэс 23.9 хувиар өсч, 193.4 тэрбум төгрөгт хүрчээ. Орлогын 70.1 хувийг хүүгийн орлого, 28.1 хувийг хүүгийн бус орлого, үлдсэн 1.8 хувийг үндсэн бус үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн байна.

Эдийн засаг харьцангуй хүндрэлтэй байсан өнгөрсөн онд ББСБ-уудын 80.3 хувь нь 63.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин 15.6 хувь нь 4.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 4.1 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй байна.

Cалбарын хэмжээгээр нийтдээ 59.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2015 онтой харьцуулахад 12.7 тэрбум төгрөгөөр буюу 27.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.