Хөлбөмбөгийн охидын шигшээ Зүүн Азийн АШТ-д оролцоно

Монголын хөлбөмбөгийн охидын шигшээ баг энэ сарын 16-20-ны өдрүүдэд Шанхай хотод зохиогдох зүүн Азийн 15 хүртэл насны охидын АШТ-д оролцохоор өнөөдөр хилийн дээс алхалаа.

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ-д манай шигшээ баг Хонгконг, Гуам, улсуудтай “В хэсэг”-т багтсан. Охидын шигшээ баг хэсгийн хоёр тоглолтод оролцохоос гадна “С хэсэг”-ийн Умард Марианы Арлуудтай тоглох хуваарьтай байна. Манай шигшээ баг эхний тоглолтоо Хонгконгтой энэ сарын 16-нд, хоёр дахь тоглолтоо 18-нд, Умар Марианы Аралтай 20-нд тус тус тоглоно.

Зүүн Азийн АШТ нь Япон дасгалжуулагч Ики Ёоүжигээр удирдуулсан охидын шигшээ багийн оролцож буй тэмцээнүүдээс хамгийн том нь болж байгаагаараа онцлогтой юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.