Нийслэлд 108 цэгт нөөцийн мах борлуулна
Мах сүүний анхдугаар аяны хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх  зорилгоор “Мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, махыг арилжааны банкуудын эх үүсвэрээр бэлтгэхээр шийдвэрлэсэн. Дээрх арга хэмжээний хүрээнд 12 аж ахуй нэгж малчдаас 15,0 гаруй мянган тонн махыг авч  бэлтгэсэн.
 
 Мах сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийлүүлж, үхрийн ястай махыг 5750, хонины ястай махыг 5400, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаалж эхэллээ. Тодруулбал,  Улаанбаатар хотын 6 дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байна. Зах зээлд нийлүүлэх гэж буй махны үнийг Нийслэлийн статистикийн газрын энэ сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулж үзвэл, үхрийн махны үнийг 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины махны үнийг 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны махны үнийг 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямдаар худалдах юм байна.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-14 14:05:43
    nad teneg ajlaa zogsoox xeregtei enenees chin bolj maxni une nemegddeg shu de xen neg teneg dargiin mongo olox ajil gedgiig xu8n bolgon medne
  • зочинн 2017-04-14 12:45:35
    алдарт гомо мөнхөө гэгчийн тухай номийг хаанаас авч уншиж болох уу таминь ээ
  • ДОНДОГ 2017-04-14 12:08:49
    махны үйлдвэрүүд болон дарга нарын мөнгө угаах арга