НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргүүдэд ажиллаж байна

НИТХ-ын дарга Ц.Сандуй энэ сарын 10-ны өдрөөс нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Тэрбээр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Багахангай дүүрэгт ажилласан бөгөөд өнөөдөрБагануур дүүрэгт ажиллаж байгаа юм. Нийслэлийн намын хорооноос 2014 онд “Итгэлцэл эв нэгдэл” намын ажилтны зөвлөгөөн, 2015 онд “Бидний шийдэл-Зөв хот” зөвлөгөөн, 2016 онд Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа уриатай “Бид хамтдаа” форумыг зохион байгуулсан. Харин хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр намын идэвхтэн сонгуультны зөвлөгөөнөө хийсэн юм. Уг зөвлөгөөнөөс дүүрэг болон аймаг, орон нутгийн намын байгууллагын зөвлөгөөн зохион байгуулахаар болсон. Энэ дагуу дүүргүүдэд “Итгэлцэл-Эв нэгдэл-Хариуцлага” зөвлөгөөн хийж байгаа юм байна. Зөвлөгөөнөөр намын хорооны өнөөгийн байдал, үйл ажиллагаа болон цаашдын зорилго, зорилтын талаар танилцууллаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг тэргүүлж ажилладаг. Тэрбээр дүүргүүдэд ажиллах үеэрээ тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл мөн өгөв. Намын мөрийн хөтөлбөрийн томоохон зорилт болох иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор тус зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцууллаа.  “Итгэлцэл-Эв нэгдэл-Хариуцлага” зөвлөгөөн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.