Маргааш гэр бүлийн номын өдөрлөг болно
“Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2017.04.15-ны өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах, зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. 

Энэхүү өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Гэр бүлийн радио 104,5, Нобелийн шагналтнууд ТББ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Наран”  Кидс хүүхдийн их дэлгүүр, АПУ ХХК, Чингэлтэй дүүрэг, Хаан милк ХХК зэрэг 9-н байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулж  байгаа юм. Ном уншсанаар бид хэрэгцээт мэдээллээ олж авах, зөв бичдэг болох, үндэснийхээ оюуны өвийн талаар зохих мэдлэгийг олж аван эх оронч сэтгэлгээтэй болох Монгол хүний удам судар, зан заншил, бага насны хүүхдийн оюун ухаан, ой тогтоолт сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.