Ноолуурын ханш зүүн аймгуудад хамгийн өндөр байна
Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны  гуравдугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 15.0-20.0 мянган төгрөг байна.
 
Харин  Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 35.0-39.5 мянган төгрөгийн ханштай байгаа юм.
 
 Адууны ширний дундаж үнийн хувьд Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймагт хамгийн бага буюу 15.0-17.5 мянган төгрөг,  Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 31.0-33.0 мянган төгрөг байна. 
 
Харин ямааны  нэг килограмм цагаан ноолуурын үнэ  баруун аймгуудад хамгийн бага буюу Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Өмнөговь аймагт 64.0-65.0 мянган төгрөгийн ханштай байгаа юм.  Хөвсгөл, Төв, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорнод аймагт хамгийн их буюу 90.0-100.0 мянган төгрөг байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.