Монголын баг Азийн аваргын төлөө тоголно
Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд оролцож буй манай баг  амжилттай оролцож байна. Тухайлбал өчигдөр үдээс хойш болсон хагас шигшээ тоглолтод Монголын баг "Б" хэсгийн аварга болсон Тайландын багтай амжилттай сайн тоглож 18:11 харьцаагаар хожиж,  өнөөдөр Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аваргын алтан медалийн төлөө тоглох эрх авлаа. 

Энэ тэмцээнээс Монголын оюутны баг Дэлхийн оюутны лигийн 2017 оны тэмцээнд оролцох эрхийн бичиг гардан авлаа.Учир нь энэхүү Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнд эхний хоёр байрт шалгарсан багууд 2017 оны 9 дүгээр сарын 14-18 нд БНХАУ-ын Шиаминь хотноо болох тэмцээнд оролцох болзолтой байсан юм.

Монголын оюутны 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид 2015 оны Азийн аваргын мөнгөн медаль, 2017 оны Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт баг юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-16 13:16:04
    Сэтгүүлчид монгол хэлний зөв бичгийн дүрмээ сайн мэдэхгүй бол түмний шившиг болох нь дээ
    202.126.91.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-04-16 06:30:51
    "Тоглох" гэдэг үйл үгнээс үүссэн "тоглоно" гэдэг ирээдүй цагийн үйл үг!!!! "Тогол" гэдэг үйл үг байхгүй!!!!
    66.181.160.119
    Мэдэгдсэн Хариулах