“Элсэгчид ирэх сарын 15-наас суудлын хуваариа хэвлэж авах боломжтой”

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-нд албан ёсоор дууссан. Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн Баасан гарагт албан ёсоор дууссан. Элсэгчид маань тооцоолж байснаар бүртгэлдээ хамрагдаж чадсан уу?

-Энэ жил нийт 40 мянга гаруй элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоо бий. Шалгалтын бүртгэл амжилттай явагдлаа гэж үзэж байна. Бид одоо мэдээллийн баазаа хүлээж авах, нэгтгэх ажлыг хийж байгаа учраас тоон мэдээллийг эцсийн байдлаар дүгнэж хэлэх боломжгүй байна.

Бүртгэлээ амжилттай хийсэн сурагчид маань одоо шалгалт өгөх байр, анги танхим баталгаажуулсан хуудас буюу суудлынхаа хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www. eec.mn сайтаас ирэх сарын 15-наас хойш хэвлэн авах боломжтой байгаа.

-БҮТ-ийнхэн жил бүр бүртгэл дууссаны дараа элсэгчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Энэ жил элсэгчдэд энэ боломжийг олгож байгаа хэвээрээ юу?

-Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл гомдлыг бид энэ сардаа багтаан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн элсэгчийн овог нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг сургалтын албаар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд баталгаажилт хийлгүүлэн засварлуулж болно.

Харин өмнөх онуудад төгссөн бүртгүүлэгч БҮТ дээр өөрийн биеэр бичиг баримттайгаар ирээд шийдвэрлүүлж болно.

Зууны мэдээ
Б.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.