Коксжих нүүрсний ханш 300 ам.долларыг давлаа
Коксжих нүүрсний ханш сүүлийн зургаан жилийн хамгийн дээд түвшиндээ хүрлээ. Тодруулбал дэлхийн зах зээл дээрх нэг тонн коксжих нүүрс 314 ам.долларт хүрээд байна. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор коксжих нүүрсний  ханш хоёр дахин өссөнийг эдийн засагчид онцолж байна.

Австралийн Күинслэнд мужийг Дэбби хар салхи дайрч, төмөр замын дөрвөн сүлжээг засварлах шаардлагатай болсон билээ. Үүссэн нөхцөл байдлаас болж бусад улсууд руу экспортлох нүүрс саатсанаас коксжих нүүрсний үнэ ийн өсөж байгаа юм.

Дашрамд дуулгахад, Монгол улс нэг тонн коксжих нүүрсийг 71 ам.доллаар урд хөрш рүү экспортолж байгаа. Өнгөрсөн сард БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Чалко" компанид төлөх ёстой 350 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулсанаа албаныхан зарласан. Иймд цаашид коксжих нүүрсний үнэ  өснө гэх эерэг хүлээлт  үүсээд байгаа билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hun 2017-04-19 09:35:08
    Za osloo, tegeed yahu? Teneg ard tumnii amidral teglee geed saijrahgui. Teneg bol teneg, orlogo nemegdeed ch nemergui, ideed baagaad l duusaa.
  • ez 2017-04-17 14:00:26
    odoo dahiad duudlaga hudaldaagaar une togtono. nemegdej magadgui l um bna
  • зочин  2017-04-17 11:23:12
    манай хэд 70 доллараас дээш гаргахгүй гэж хятад дарга нарынхаа өмнө бараг тангараг өргөсөн юм байгаа биз дээ
  • зочин 2017-04-17 07:25:37
    хятад гол хэрэглэгч юм чинь хятадад 5 жилд тонныг нь 200 доллараар өгнө гэсэн тогтвортой гэрээ байгуулж өгөөч.
  • !!! 2017-04-17 06:33:27
    odoo yadaj 100 USD zarah heregtei !!!
  • нүүрсчин 2017-04-17 06:31:28
    Авсрали төмөр замаа удахгүй засна. Тэр үед манай 71$ зарж байгаа нүүрс буцаад 27$ болно доо
  • k 2017-04-17 06:07:25
    Xe Xe Xe yu ch xelex ve dee.olon said darga nar ni ajilaa ch medexgui....
  • задгай мэдээ 2017-04-17 06:05:39
    нүүрснээс юу юу гаргаж баялаг бүтээж болдгийг хийж чадахгүй ч олон түмэндээ танин мэдэхүйн чанартай мэдээлэл ШУ-ны хүрээлэнгийн хоолны савнууд өгвөл ...
  • Zochin 2017-04-17 05:56:37
    Huurhii muusain mongoluud bid
  • Баттулга 2017-04-17 05:52:57
    Сайн хөршдөө нүүрсээ хамаагүй өндөр үнээр зарах нь буруу. 27 доллараар зардаг чинь хамгийн зөв.
    • Алтанхуяг 2017-04-17 10:19:35
      МАН 71 доллараар зарж сайн хөршийг минь хохироож байна. Сайн хөршдөө нүүрсээ хамаагүй өндөр үнээр зарах нь буруу. 27 доллараар зардаг чинь хамгийн зөв.