Тариаланчдад 4200 тн дизель түлш олгоно

Хаврын тариалалт, уринш боловсруулалт, намрын ургац хураалтын үеэр жил бүр түлшний дэмжлэг тариаланчдад  аймгуудын төвийн агуулахаас бөөний үнээс хөнгөлөлттэй үнээр түлш олгодог. Энэ онд газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад 4200 тн дизель түлш олгохоор төлөвлөж байна. Үр тарианы тариалалтад шатахууныг нормыг 1 га-д 10 литр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон төв сан дээр гэрээ байгуулна. Тариалалтын түлш олгох гэрээний нөхцөлийг 50 хувийн  урьдчилгаа төлөөд үлдэгдэл төлбөрийг буудайгаар төлүүлэх аж.

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХАА-н газраар дамжуулан олгох ба хүнсний ногоонд га 6 литр, малын тэжээлд га-д 8 литрээр тооцон гэрээ байгуулах бөгөөд урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.