Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит 2017 оны Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Тахир соёот дахь хээрийн сургалтын талбайд амжилттай явагдаж өндөрлөв.

Алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, ШШГБ-ыг төлөөлөн армийн марш тактикийн тэмцээнд оролцох алба хаагчдыг шалгаруулах зорилготойгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд эрэгтэй 21, эмэгтэй 21, нийт 42 тасгаас 290 гаруй алба хаагч оролцжээ. 

Мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн эрэгтэй тасгаас дэслэгч Б.Цэрэнлхагва ахлагчтай 433 дугаар анги нэгдүгээр байр алтан медаль, ахлах дэслэгч Ц.Баттулга ахлагчтай 409 дүгээр анги хоёрдугаар байр мөнгөн медаль, дэслэгч С.Ууганбаяр ахлагчтай 405 дугаар анги гуравдугаар байр хүрэл медаль, эмэгтэй тасгаас ахлагч Т.Лхагважав ахлагчтай 405 дугаар анги нэгдүгээр байр алтан медаль, дэслэгч Э.Алтаннавч ахлагчтай Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-423 дугаар анги хоёрдугаар байр мөнгөн медаль, дэслэгч Э.Алтанцэцэг ахлагчтай 421 дүгээр анги гуравдугаар байр хүрэл медаль тус тус хүртсэн байна. 

 Мөн энэ үеэр тэмцээнд амжилттай оролцсон 439 дүгээр ангийн цахилгааны техникч, ахмад М.Мөнхбаатарыг шилдэг тасгийн даргаар, 407 дугаар ангийн их эмч, ахмад Б.Наранчимэгийг шилдэг эмэгтэй алба хаагчаар тус тус шалгаруулан шагнаж, урамшуулжээ.
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.