“Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн” боллоо
 “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн”-ийг өнөөдөр боллоо. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 330 сумаас сонгогдож шүүх хуралдаанд оролцсон 416 шүүхийн иргэдийн төлөөлөгч, 114 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, 121 төрийн байгууллагын төлөөлөл, 77 төрийн бус байгууллага, судлаачид, 152 дүүргийн хороодын төлөөлөл нийт 880 хүн оролцсон юм.

Энэхүү зөвлөгөөнөөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн төлөөлөгч оролцуулах тогтолцооны өнөөгийн байдал, сайн туршлага, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.

Зөвлөгөөний үеэр “Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Уламжлал ба өнөөгийн байдал”, “Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Хөгжлийн хандлага” гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг төлөөлж 30 гаруй иргэн саналаа хэллээ. Тэдгээр иргэд шүүхэд иргэдийн төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг нь хангах, жигд хувцастай болгох, үнэлгээг нэмэгдүүлэх зэрэг санал гаргаж байлаа. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүхийн шийдвэрт тусгадаг байх саналыг гаргасан юм.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hhhhhhh 2017-04-17 16:03:59
    Ene humuusiin irj ochih zadal bair hoolnii zardal haanaas garaad bna aa tatvar tologch nart tailagnah heregtei
    202.9.41.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочтн 2017-04-17 11:35:40
    Иргэнийг хамгаалахаар шүүх хуралд сууж байгаагаа ойлгохгүй иргэний эсрэг юм яриад байдаг сайхан гарууд дээ
    43.228.131.206
    Мэдэгдсэн Хариулах