Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гараанаас гарах нь
Шинэ оны босгон дээр буюу намрын чуулганы хугацаанд өргөн баригдаад хэлэлцэгдээгүй хууль бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк хэрхэн, ямар байдлаар үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Банкны тухай хуулиар гадаадын банкны салбар нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй байдаг байна. Тэгэхээр энэ хууль цоо шинэ зүйлд зохицуулалт хийх гээд байгаа зүйл биш юм. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны найм нь их бага хэмжээгээр гадаад иргэн, гадаадад бүртгэлтэй аж ахуйн нэгж хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай. 100, 50 хувийн хөрөнгө оруулалттай ч байгаа. Тэгэхээр энэ шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банкыг шинээр зохицуулалт хийгээд, эсвэл гадаадын банкны салбарыг шинээр оруулж ирэх нь хаалттай байсан зүйлийг нээлттэй болгосон зүйл огт биш гэдгийг тодотгох хэрэгтэй болж байгаа юм.

Эдийн засагчдын зүгээс арилжааны банкууд зөвхөн хадгаламж дээр өрсөлддөг болж байгаад шүүмжлэлтэй ханддаг.  Хадга­ламжийн хүү өндөр байх тусмаа бусад санхүү­гийн зуучлалын өрт­гүүд буурах ямар ч бо­ломж­гүй болж байгаа юм. Энэ талаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг санаачлагчдийн нэг УИХ-ын гишүүн Б.Жавхлан  “Банкны системд төв­лөр­чихөөд байгаа мөнгөний урс­галыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь бодлогын цөм байх учир­тай. Хөрөнгө оруулалтын банк энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна. Гол зааглаж байгаа зүйлүүд гэвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь гадаадаас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авчирч манай зах зээл рүү нийлүүлэх ёстой. Түүнээс дотоодын банкууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү ороод бусад банктай өрсөлдөөд хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэврийн зээл өгөхгүй. Энэ бүгдийг хориглож зааглаж өгнө. Магадгүй 100 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт шаардсан урт хугацааны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно. Мөн дотоодын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум байхад хуулийн төсөл дээр гадаадын хөрөнгө оруулалттай банк Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах юм бол дүрмийн сан 500 тэрбумаас доошгүй байна гэх зэргээр зах зээлийг нь зааглаж өгсөн зохицуулалт хийж байна. Ер нь бол хамгийн эхний зорилго дотоодын банкны зэх зээлийг хамгаалах. Дээрээс нь том бизнес эрхлэхэд шаардлагатай мөртлөө дотоодын банкууд өгч чадахгүй байгаа мөнгийг оруулж ирэхийг зорьсон. Банкууд хоорондоо зээл олгож байна” гэсэн юм.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нь Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцад нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой хууль санаачлагчид үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байна. Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй байгаа юм байна. Иймээс гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус хуулийн төслийг санаачилсан байх юм. Ийнхүү өнөөдрөөс энэ хуулийн төсөл байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.  Нэг үгээр Монгол Улсад гадаадын банк хэрхэн яаж үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин энэ хуулиар илүү боловсронгуй болох юм.

 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-18 08:49:57
    өдрийн мэнд хүргэе. Худалдаа хөгжлийн банк,Голомт банкны үйл ажиллагааг маш сайн тул банкны ажилтнууддаа ажилд нь амжилт хүсье.чирэгдэлгүй шуурхай үйлчилдэгт
  • zochin 2017-04-18 02:34:48
    Гол зааглаж байгаа зүйлүүд гэвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь гадаадаас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авчирч манай зах...
  • Hurdan orj ireesei 2017-04-18 01:37:52
    Hurdan orj ireesei