Өсвөрийн дөрвөн тамирчин Приморийн хязгаарыг зорилоо
ОХУ-ын дасгалжуулагч Сусейн Асилиевич Асалиевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн энэ сарын 22-24-нд ОХУ-ын Приморийн хязгаарын төв Владивосток хотод болно.

Тус тэмцээнд “Арслан” клубийн өсвөрийн дөрвөн тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Хөвгүүдийн 32 кг-ын жинд Ш.Буянбал, 35 кг-д Э.Ариунболд, 42 кг-д Г.Батнасан, охидын 28 кг-д Б.Ариунзул нар зодоглох юм.

Тэмцээн 2003-2005 оны хөвгүүдийн 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 2006-2008 он хүртэлх 22, 24, 26, 28, 30, 32, 35, 38 кг-ын жинд зохион байгуулагдана.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.