Майк Пенс: Сөүлийг ямар ч аргаар хамаагүй хамгаална

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Вашингтон БНАСАУ-тай холбоотой үйл явдлыг яаж ч өрнүүлэхэд бэлэн гэдгийг мэдэгдлээ. “Бид юуг ч хийхийг үгүйсгэхгүй бөгөөд Өмнөд Солонгосын ард түмэнтэй мөр мөрөө тэврэлцсэн хэвээр байх болно” гэж тэмдэглэжээ.
 
Гэхдээ тэрбээр АНУ нөхцөл байдлыг энхийн замаар, хэлэлцээрийн тусламжтайгаар зохицуулахыг хичээж байгаа гэлээ. Энэхүү мэдэгдлийг тэрбээр Өмнөд, Хойд Солонгосын хил дээр хийсэн байна. Түүний хувьд Өмнөд Солонгост айлчлал хийх үеэрээ Солонгосын хойгийг хуваадаг зэвсэггүй бүсэд, НҮБ-ын “Бонифас” командлалын цэг дээр ирсэн юм. Энэхүү цэгийг Америкийн дайчид хяналтдаа байлгадаг.
 
Вашингтон, Пхеньяны харилцаа энэ хавраас хурцдаж эхэлсэн. Өнгөрсөн сарын эхээр БНАСАУ дөрвөн баллистик луужин харвасан бөгөөд үүнийгээ Япон дахь Америкийн баазуудад цохилт үзүүлэх сургалт хэмээн нэрлэсэн. Энэхүү үйл ажиллагаа олон улсын төдийгүй АНУ-ын дургүйцлийг төрүүлжээ.
 

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЦЭГ СОЛОНГОСЫНДАЙНД ОРОЛЦОЖ БАЙСАН

 
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс БНСУ, БНАСАУ-ын бараг хил хэмээгддэг зэвсэггүй бүсэд айлчлах үеэрээ нэгэн түүх өгүүлжээ. Түүний аав 1950-1953 онд Солонгосын дайнд оролцож байсан болохоор энэхүү бүс түүнд онцгой ач холбогдолтой гэнэ. “Энэ бол Америк, Өмнөд Солонгосын ард түмний хэлхээ холбоо эвдрээгүйн баталгаа” хэмээн Пенс тэмдэглэсэн байна.
 
Түүний хувьд өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Гё Антай хэлэлцээр хийж, хоёр талын цэрэг, улстөрийн холбоо, БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн асуудлаар хэлэлцсэн байна. Тэрбээр БНСУ-д ням гарагаас эхлэн айлчилж байгаа юм.
 

СТРАТЕГИЙН ТЭВЧЭЭРИЙН ҮЕ ДУУССАН


Үүнээс гадна тэрбээр БНСУ-д хандах стратегийн тэвчээрийн үе дууссан гэдгийг мэдэгдсэн байна. Тэрбээр “Стратегийн тэвчээрийн үе гэж байсан. Харин одоо тэрхүү үе дууссан” гэжээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.