С.Батсүх: Чамин хийцтэй 10 гаруй хөөрөгтэй

Хобби” буланд гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийг урилаа. Тэрээр хөөрөг болон бугуйн цаг, бугуйвч цуглуулдаг юм байна.

-Таныг хөөрөг болон бугуйн цагны цуглуулгатай гэж сонссон. Хэзээнээс цуглуулж эхэлсэн бэ?

-Эр хүн бүхэн сайхан хөөргөөр гангарахыг хүсдэг. Би багаасаа хөөрөг сонирхдог, барьдаг байлаа. Монгол эрчүүд зан заншлаа дээдэлдэг уламжлалтай. Тиймээс бүгд хөөргөндөө анхаардаг байх. Надад чамин хийцтэй 10 гаруй хөөрөг, 20 гаруй бугуйвч, бий.

-Хамгийн сүүлд ямар хөөрөг авсан бэ?

-Нил ягаан болор хөөрөг авсан. Барихад их эвтэйхэн юм билээ. Би хөөрөг том, жижигтээ биш чамин хийц, загвартай байвал боллоо гэж үздэг. Зарим хүн том, данхгар хөөргөөр зиндаархдаг. Миний хувьд харин ч эсрэгээрээ.

-Хөөрөг гэхээр их үнэ­тэй сонсогдож байна. Ер нь цуглуулгадаа хич­нээн төгрөг зарцуулсан бол?

-Миний хөөрөгнүүд харьцангуй бага үнэтэй. Тэнгэр хадсан үнээр хөөрөг авсанаа санахгүй байна. Би хийц, загварыг нь харж байгаад боломжийн үнэтэйг нь сонгодог.

-Хөөргийг олон жил хадгалахаар өнгөний хувьд ч юм уу ямар нэгэн өөрчлөлт ордог уу?

-Зарим өнгө нь хувирдаг хөөрөгнүүд өөрчлөгддөг л юм билээ. Гэхдээ онцын ялгаа гардаггүй. Байнга шүүгээнд хадгалвал өнгөний хувьд өөр болж магадгүй. Зарим хөөрөг агаартай газар тавихад гялалзаад байх тохиолдол бий. Тэр бүхэн хадгалалтаас л шалтгаална.

-Та хөөрөгнөөс гадна бугуйвчаар гангардаг. Одоо ямар бугуйвч зүүж байгаа вэ?

-Би залуугаасаа бугуйвч, бөгж зүүдэг байсан. Урлагийн хүн учраас гадаад үзэмжиндээ анхаарах хэрэгтэй. Одоо бол цэвэр алтан бугуйвч зүүдэг.


Ч.ГАНТУЛГА
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-07-29 13:07:26
    hoorognii ongo huvirna gej yu baihav dee.hulhi yum nileed tsugluulj dee.ed meddeg baij yum tsugluuldag baimaar yum daa.
    103.23.51.12
    Мэдэгдсэн Хариулах
  • boli 2014-07-29 08:13:49
    bitgii bayarh
    202.179.18.138
    Мэдэгдсэн Хариулах
  • бббб 2014-07-29 04:30:13
    хөөрөг барих ч гой соёл шүү. Дорно дахинд монголчууд л өдөр тутам хөөрөг хэрэглэж бна
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах