Манай эмэгтэй шүүгчид анх удаа олон улсын тэмцээнийг шүүлээ
Монголын Хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчид Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг шүүлээ. 
 
Э.Хүслэнзаяа /талбайн шүүгч/, Ц.Оюундарь /туслах 1-р шүүгч/ нар  Шанхай, Умард марианы арлуудын тоглолтыг дэнслэсэн юм. Урьд өмнө нь фестивал хэлбэрээр зохиогддог байсан тус тэмцээн Зүүн Азийн улсуудын өрсөлдөөн болон өөрчлөгдснөөр ач холбогдол нь улам өндөрсөн юм.
 
Ингэснээр хөлбөмбөгийн эмэгтэй шүүгчдийн тив, дэлхийд гарах гүүр нээгдэж байгаа тул охид эмэгтэйчүүд хөлбөмбөгийн шүүгч хийж, амжилтад хүрэх боломжтой боллоо.

Түүнчлэн Шанхай хотноо зохиогдож буй Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ-нд Монголын охидын шигшээ баг оролцож байгаа. Мөн охидын шигшээ багийн дасгалжуулагчдын албаны гишүүн А.Жаргалмаа болон "ХАД" клубын туслах дасгалжуулагч Б.Чинзориг нар дасгалжуулагчийн сургалтад хамрагдахаар Шанхайг зорьсон.
 
Монголын эмэгтэй тоглогч, шүүгч, дасгалжуулагчид тивдээ хүч чадлаа сорьж, мэдлэг чадвар дээшлүүлэх чухал өдөр хоногууд эхэлж байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.